Коронавирусний шинэ голомтуудыг эрт илрүүлж, тархалтын хүрээг хумихын тулд нийслэлийн хэмжээнд өрх бүрээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулах нь нэн шаардлагатай гэсэн мэдээллийг судлаач, мэргэжилтнүүдийн зүгээс өгч байгаа. Улмаар Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ хийж байсан.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өрх бүрээс, нэг иргэнээс шинжилгээ авах нь үр ашиггүй гэж мэдэгдлээ.
Шадар сайд Я.Содбаатар “Мэргэжилтнүүд ХӨСҮТ болон хэд хэдэн цэгийг эрсдэлтэй гэж үзэж буйг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тухайлбал, Хилийн боомтууд коронавирусний халдвар дамжин орж ирж, тархах гол эрсдэлтэй цэгийн нэг. Нөхцөл байдал гайгүй боллоо гэж үзээд сая дөрвөн ч удаагийн нислэгээр 500 гаруй иргэнээ хилийн чинадаас татаж авлаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс коронавирусний халдвар илэрч байна. Франкфуртын нислэгээр ирсэн 7 иргэнээс одоогоор халдвар илрээд байна. Японоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу одоо гарна” гэлээ.