Улсын хэмжээнд өндөгний нийлүүлэлт тогтвортой бус байгаа. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд өчигдөр /2020.12.21/ дараах тайлбарыг өглөө.
“Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэсэн юм. Хүлэмжийн ногоо болон өндөгний асуудалд шуурхай зохицуулалт хийж байгаа, гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Хэрэглээг нь дэмжиж баахан импортоор оруулсаар байгаад одоо өндөггүй бол амьдралгүй юм шиг сэтгэл зүйн дарамтыг хүн амын дунд бий болгожээ. Нэгэнт өндгийг хүмүүсийн нэн тэргүүний хэрэгцээ болгочихоод дотоодын үйлдвэрлэгчдээ сайн дэмжиж импортыг зах зээлээс шахах бодлогыг төр засгаас явуулсангүй. Мөн л валют гадагш урссаар байна. Гаднаас тээвэрлэлт хийж ковидын эрсдэлийг нэмэгдүүлсээр л байх юм.
Орсын хүнс хятадаас ч аюултай болсон. Орсын тв ээс өөрсдөө үзээрэй.