ШУУД: 13 хүнээс коронавирус илэрлээ /2020.12.22/

2020 оны 12 сарын 22

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна /2020.12.22, 11:00 цаг/

Өнгөрсөн өдөр лаборториудад 12357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Халдвар илэрсэн шинжилгээ БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан голомтын дэлгэлттэй холбоотойгоор гарсан байна. Үүнд эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүнээс илэрлээ. Тус дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тоо 75 боллоо. Энэ нь шинэ голомт болж байна.

Нийслэл хотод энэ халдварын тархалт энд тэнд байршилтай учраас гарах эрсдэл өндөр байгаа. Тус дүүргийн эмнэлэгт голомтлон гарсан халдвартай холбоотой хавьтал, түүнийг тандан судлах ажиллагаатай холбоотой ажил үргэлжилж, өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг олж, тандалт судалгаанд оруулсан. БЗД-т бүртгэгдсэн 75 тохиолдлын ойрын хавьтлын нийт 1249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Үүнээс 240 хүнд давтан шинжилгээ хийсэн. Зарим шинжилгээнүүд үргэлжлэн явагдаж байна.

Голомт үүссэг бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Дотоодын халдвар улсын хэмжээнд 544 байна. Үүнд: 

  • Улаанбаатар- 219
  • Сэлэнгэ- 216
  • Дархан-Уул- 45
  • Дорноговь- 32
  • Орхон- 25
  • Говьсүмбэр-4
  • Архангай-3

Улсын хэмжээнд коронавирусний нийт халдварын тоо 1006 болсон. Үүнээс 392 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байн.

Халдвар авсан өвчтөнүүдээс 541 хүн эдгэрч, 456 хүн эмчлэгдэж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
Top