Улаанбаатарт халдварын 219 ТОХИОЛДОЛ бүртгэгдээд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 12357 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолж гарсан халдвар нэмэгдлээ. Тухайлбал, эмнэлгийн ажилтан хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн таван хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Улаанбаатарт 219 тохиолдол боллоо. Баянзүрх дүүргээс гарч байгаа халдвар авсан иргэдийн тоо 75 болж байна. Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 1006 боллоо" гэв. 

Top