Нийслэл дэх  хуучин голомтуудаас  2020.12.11-нээс хойш шинэ халдвар ИЛРЭЭГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 22

Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдсэн голомтуудаас арванхоёрдугаар сарын 11-нээс  хойш шинээр халдвар бүртгэгдээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Өнгөрсөн хоногт нийт 12,357 хүнд шинжилгээ хийснээс  13 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үүссэн голомттой холбоотой юм.

Улаанбаатар болон зарим аймгуудад үүссэн халдварын голомт ерөнхийдөө хяналтад ороод байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байна.

Халдвар голомтлон гарсан 5-6 аймагт хариу арга хэмжээ шуурхай авч ажилласны үр дүн гарч байна.  Халдварын нууц үеийг  14 хоног гэж тооцож  байгааг тэрбээр сануулав. Түүнчлэн халдварын голомт үүссэн аймгуудад сүүлийн өдрүүдэд шинээр халдвар бүртгэгдээгүйг тодотголоо. Тухайлбал:  Архангай, Говьсүмбэр аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш халдвар бүртгэгдээгүй, шинээр халдвар илрээгүй 22 хоног болжээ.

Дархан-Уул аймагт арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш халдвар бүртгэгдээгүй, 14 хоногийн нууц үеийн хугацаа дуусаад, ажиглалт, хяналтын хугацаанд шилжээд байна.

Орхон аймаг, Замын-Үүд суманд халдвар бүртгэгдээгүй 14 хонож байгаа бол Сэлэнгэ аймагт энэ сарын 16-ны өдрөөс хойш шинээр халдвар бүртгэгдээгүй байна. 

Top