Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 28-ны хооронд 70,000 – 80,000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Тэгвэл Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн байдлаар 6435 хүн шинжилгээнд хамрагджээ.
Нийтдээ 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах аж. Шинжилгээг 19 цэг дээр хийж буй бөгөөд 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авч буй аж.
Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна.