ШУУРХАЙ: 18-аас доош градустай согтууруулах ундааг худалдахыг ЗӨВШӨӨРЛӨӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 22

Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох Улсын Онцгой комиссын саналыг Засгийн газар өчигдөр  /2020.12.21/  баталгаажуулан, шийдвэрлэсэн. Шийдвэрийн хэрэгжилт маргаашнаас /2020.12.23/  эхлэх юм.

Хөл хорио хязгаарлалтын дэглэмийг нэмэгдүүлэх 14 хоногийн хугацаанд 18-аас доош градустай согтууруулах ундааг худалдаалахгүй гэх мэдээлэл өчигдөр сошиалд тархаж, иргэд ч энэ төрлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг ихээр хийж байна.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн  18-аас доош градустай, спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдан, борлуулах эрх дэлгүүр, худалдааны төвүүдэд хэвээр байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Хөл хорионд байна гэдэг иргэдийн хувьд таагүй зүйл. Иргэдэд бухимдалтай байгааг ойлгож байгаа. Бид эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн дагуу л  арга хэмжээнүүдийг авч ирсэн. 18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундааны бүтээгдэхүүнийг борлуулах эрх дэлгүүрүүдэд  бол хэвийн байгаа. Гэхдээ хөл хорионы үед нөхцөл байдлыг байнга харж, хяналттай байна” гэлээ.

Top