Улаанбаатар хотод маргаашнаас /2020.12.23/ эхлэн 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтооно. Нийслэлийн Онцгой Комиссоос нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Хөл хорионы хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хязгаарлагдахгүй юм.
- Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
- Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байгаа.
Тэгвэл эдгээр салбарт үйл ажиллагаа явуулдаг 23,900 иргэний автомашинд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө олгогдсон QR код автоматаар идэвхжих аж. Гэхдээ QR кодыг шинээр заавал хэвлүүлэх ёстой. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах аж.