Хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа явуулах 15 САЛБАР

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хэрэгжих хатуу хөл хорионы хугацаанд 15 салбарын үйл ажиллагаа хязгаарлагдахгүйгээр явагдах юм. Гэхдээ цар тахлын эрсдэл хүн нэг бүрт тулгараад буй энэ үед үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг ажлын байран дээрээ аль болох цөөн хүн ажиллуулах чиглэл барих хэрэгтэйг УОК, НОК-оос анхааруулж байна.

 

Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 15 салбар

 

  • Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  • Банкны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  • Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.

 

Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулдаг 23,900 иргэний  автомашинд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө олгогдсон QR код автоматаар идэвхжих аж. Гэхдээ QR кодыг шинээр заавал хэвлүүлэх ёстой. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах аж.

 

 

Top