Сувилагч амны хаалт, нэг удаагийн бээлийгүйгээр дараалан дөрвөн өвчтөнд үйлчилж байжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтоос сүүлийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 55 нэмэгдэж, нийт 131 болоод байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн манай сонины редакцид хандаж санал гомдол, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Өвчтөн өөрийн нэр, зургаа нууцлахыг хүссэн болно.


-Та Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэзээ хэвтсэн бэ?

-Би энэ эмнэлэгт хэвтээд 10 гаруй хонож байна. Эмнэлгийн эмч нар өвчин оношлох, үзлэг шинжилгээ хийх, эмчлэх тал дээр маш сайн. Өвчинд тохирсон эмчилгээг хийлгэж байгаад коронавирус илэрснээс хойш тариа, дусал хийгээгүй. Орлуулах эм, дархлаа дэмжих витамин өгсөн.

Баянзүрх дүүргийн эмнэлгийн танилцуулга дээр 150 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай гэж байсан. Намайг анх хэвтэхэд 170 хүн хэвтэн эмчлүүлж байна гэж сонссон.

Тэгэхээр нормоосоо хэтэрсэн гэсэн үг.  Энэ нь зай талбайн хүрэлцээ, агааргүйдэх гээд олон сөрөг талтай. Хаа сайгүй зай барих гэдэг дэглэмийг барьж байгаа энэ үед эмнэлэгт хоёр метрийн зай барьж байгаа зүйл огт алга.

Эмнэлгүүдэд тохирсон стандарт мөрдүүлж хүний тоог тэдээс дээшгүй байх ёстой гэсэн үүрэг чиглэл өгөх хэрэгтэй.Хоол ундны тал дээр эмнэлгийн хоол ямар байдаг уу тийм л байгаа.

-Эмнэлгийн халдвар хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ тал дээр ямар байна вэ?

-Маш хангалтгүй. Эмнэлгийн цэвэрлэгээ орчин маш муу. Наагуур нь өнгөцхөн арчаад л гардаг. Цонхны тавцан, ор, тумбочка зэргийг огт цэвэрлэдэггүй. Ариун цэврийн өрөөг маань хоёрхон удаа л цэвэрлэсэн. Цонх нь сийгсэн, тоосонд дарагдсан, жорлонгийн суултуур нь хагарчихсан  ийм л орчинд байна. Эмнэлгийн чанарын үнэлгээний алба нь огт шалгаж, хянаж ажиллахгүй байна. Халдварын голомтод байгаа учраас халдвар авах эрсдэл маш өндөр байна. Эмчлүүлэх гэж хэвтсэн биш маш их сэтгэл санааны дарамттай байдалд орсон.

-Эмч сувилагчдын зүгээс харьцааны тал дээр ямар байна вэ?

-Эмч нарын харьцаа огцом ширүүн талдаа. Орж халуун үзэхдээ “овог нэр хэн бэ” гээд л ялтантай харьцаж байгаа юм шиг огцом огцом асуух юм. Халдвар тархахаас өмнө сувилагч амны хаалт зүүхгүй, нэг удаагийн бээлий хэрэглэхгүйгээр дөрвөн өвчтөнд дараалан үйлчилсэн. Хэд хэдэн удаа ийм үйлдэл давтагдсан гэдгийг онцолж хэлмээр байна.  Уг нь хүн бүрд нэг удаагийн бээлий сольж үйлчлэх ёстой шүү дээ. Ийм орчинд халдвар тархахгүй гээд яах вэ. Би бусад улс шиг хоолоо голоогүй, гомдол хэлээгүй, үнэн байдлыг л хэллээ.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.28) 2020 оны 12 сарын 24

Задаа 2018 онд гэмтлийн 00 бол аймаар байсан эрэгтэй эмэгтээйихолилдоод зрант нь байнга бөглөрөөстэй. Ээ мөн хэцүү орчин нөхцөл байсан шүү. За тгээд ийм байсан ч дарга нь дэвшээд сайд Уяиях-ын гишүүн болоод л

0  |  0
шүүмж учиртай! (64.119.16.154) 2020 оны 12 сарын 24

Танд баярлалаа.Өнөөдөрийн нүүр царай эмнэлгиййн байгууллага болон байнга шалгаж байх ёстой ЭМЯ ны ажилтангууд хоосон /бүх үзүүлэлт сайн/ шалгасан нэр зүүдэг явдал найз нөхөд таниил тал гэдэгт байнаа.

0  |  0
ss(66.181.161.85) 2020 оны 12 сарын 24

er n bzd iin irged eniig eserguutseh heregtei

0  |  0
рр(59.153.113.236) 2020 оны 12 сарын 23

00-Д ОРООД СУУХ АРГАГГҮЙ,ТОЛГОЙ ХААЛГА МӨРГӨНӨ НААД ЗАХЫН ӨВЧТӨНГӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙХГҮЙ,ҮЙЛЧЛЭГЧ НАР НЬ ХУЛХИ ЭМЧ НАР НЬ ӨЛӨН НҮДЭЛСЭН АРЧААГЙҮ СЭТГЭЛГҮЙ БАЙДАГДАА

0  |  0
аа(59.153.113.236) 2020 оны 12 сарын 23

МАНАЙ БҮХ ЭМНЭЛЭГ ИЙМ ЗАВААН ОРЧИНД БАЙДАГ,1 -р ЭМНЭЛЭГ,ГЭМТЭЛ ЯМАР Ч СТАНДАРТ ҮГҮЙ,000 БҮР АВАХ ЮМ БАЙХГҮЙ

0  |  0
zochin(202.9.46.20) 2020 оны 12 сарын 23

My hvvhediig emchilj chadaagvi 20ood honog anfiotokoor zodoj gargasan huwiin emlegeer hedhen honog gviged idgesen bi ih gomdolt bga huwichlaliin zogsooh heregt boldon bn le arail setgelgvi bolson bsan

0  |  0
Зочин(66.181.169.108) 2020 оны 12 сарын 23

Хаана хариуцлага сул байна тэнд асуудал үүсдэг. Нийслэлийн хэмжээнд АН засаглаж байсан 3 дүүрэг голомт эхний 3т орж байна даа

1  |  0
Зочин(64.119.17.101) 2020 оны 12 сарын 23

hubichilalaa tsutsalj hariutslaga toots .ihenh oroogoo ondor unetei tolbortei oroo bolgoj hunii obchin zoblongoor bayjigchdiig odoohon zailuul Baynzurhchuudiin ami nasaar bitgii togluul.Eruul mendiin saidaa

0  |  0
ud(202.179.26.91) 2020 оны 12 сарын 23

Yag unen, mash muu emnelegdee.Ariun tsever, sahilga, hariutslaga, huntei haritsah geed buh tal deeree mash muu baisan, 6 jiliin umnu.odoo ch heveeree bgaad gaihah yum alga.EMYam ene emnelgiig 100 huvi undseer ni saijruulahgui bol bolohoo baisan emneleg dee.Unen l helsen bna ene hun

0  |  0
Zochin(122.201.21.141) 2020 оны 12 сарын 23

Ene emneleg shal zawaan bohir, ajilchid ni gj yamarch haritsaanii soyolgvi yarwaisan

1  |  0
H(123.48.56.51) 2020 оны 12 сарын 23

Buh duurguudinh managementin huvichlald ali deer uyed orson bizde naad emnelgiin udirdlagiinh n setgel dutaj dee

1  |  0
Ээж(202.9.46.206) 2020 оны 12 сарын 23

Хүүхдийн эмнэлгийнх нь ахлах сувилагч хар авгайг хал

2  |  0
Зочин(192.82.68.156) 2020 оны 12 сарын 23

Энэ эмнэлгийг бас яагаад хувьчилсае юм бол, барилгыг нь зарсан юм уу.

3  |  0
Зочин(192.82.77.101) 2020 оны 12 сарын 23

Эмнэлгийг ийм балиар заваан, хариуцлагагүй, хяналтгүй авч явсан тэр даргыг нь шууд барь хорь. Цаазын ял сэргээж цаазал......

4  |  1
зочин(103.57.93.202) 2020 оны 12 сарын 24

ийм балиар газар хэвтдэг та нарын буруу шүү яагаад хувьчилсан юм вэ хувьчлалаа эргэж хараач дээ

2  |  2
Zass(192.82.73.29) 2020 оны 12 сарын 24

Yu gej l maskgui bv gejdee bas heterhii harluulhin, uursduu haldvar hamgaalalaa sain bhgui yaasiin bee uvdsun humuus uursduus ni bas bolj bgaa shuu

1  |  7
Zass(192.82.73.29) 2020 оны 12 сарын 24

Yu gej l maskgui bv gejdee bas heterhii harluulhin, uursduu haldvar hamgaalalaa sain bhgui yaasiin bee uvdsun humuus uursduus ni bas bolj bgaa shuu

2  |  4
Zass(192.82.73.29) 2020 оны 12 сарын 24

Yu gej l maskgui bv gejdee bas heterhii harluulhin, uursduu haldvar hamgaalalaa sain bhgui yaasiin bee uvdsun humuus uursduus ni bas bolj bgaa shuu

1  |  4
Уншигч(192.82.71.152) 2020 оны 12 сарын 24

Баянзүрх дүүргийн эмнэлэг гэхгүй ер нь эмнэлэгийн ажилтангууд эмнэлэгт өмсдөг надад тавчиктайгаа гадуур алхаад явж байгааг маш олон удаа харж байсан. Ямар ч эмч эмнэлэгийн ажилтангууд ийм наад захын ариун цэврийн мэддэггүй байгаа нь харамсалтай.

8  |  0
Das (59.153.115.170) 2020 оны 12 сарын 23

Estoi hariuzlagagui tuil yum aa. Emneleg ee urgelj shalgaj bh estoi biz dee. Ali ch ueiin said nar ni

2  |  0
Хүн(202.179.25.144) 2020 оны 12 сарын 23

Хүмүүсийн зовлонгоор мөнгө хийх гэсэн хүн дүрст араатнуудад Баянзүрхийн эмнэлгийг хувьчилсан юм байна. Ийм араатнуудыг устгая гэхээр хүн дүрстэй байдаг, устгахгүй гэхээр араатан шинжтэй байдаг. Коммунист засаглалын үр дагвар гэхүү дээ.

3  |  0
харамсалтай(64.119.16.198) 2020 оны 12 сарын 23

Дүүргүүдээс хамгийн сайн барилгатай эмнэлгийг яагаад хувьчилсан юм вэ? ЭНД асуудал байна

2  |  0
zochin (202.21.117.2) 2020 оны 12 сарын 23

энэнд эмнэлгийн удирдлага, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн яам, хотын захирагч гээд бүгд буруутай дор бүрдээ хяналт зардлын зарцуулалтад чанар хяналтгүй хэзээ монгол хүн энгийн нормативт тохирсон үйлчилгээ авах болоо

2  |  1
Top