PCR шинжилгээний лаборатори шинээр байгууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн.

Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацын албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгууллаа.

Эрүүл мэндийн сайд лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар НЭМҮТ-д ажиллалаа. Лабораторийг цаг үеийн шаардлагаар нэн яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг суурилуулах, байр, өрөө тасалгааны засвар үйлчилгээг хийж тохижуулах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Уг лабораторид SARS-Cov2 вируст халдварыг полимеразын гинжин урвалын аргаар (PCR) илрүүлэх шинжилгээ хийгдэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.19.100) 2020 оны 12 сарын 23

Халдвар тархсан нь дараах шалтгаантай. 2р зэргийн лаборитори 1ч алга. Ингэхээр шинжилгээг өргөн хүрээгээр авч найдвартай хариуг богино хугацаанд гаргах боломжгүйгээс гадна эмнэлэгүүдээс шинжилгээний лаб-уудаасаа халдвар тархах нь баталгаатай болсон. Тэрнээс 1өрх -1 хүн шинжилгээ үр дүнгүй зүйл биш. Зүгээр л манайх үүнийг хийх хүчин чадалгүй. Эмнэлгүүд онцгой дэглэм хатуу журам мөрдөөгүй. Эмнэлгүүдэд цартахлын үeийн бодлого удирдлагын дэмжлэг үзүүлээгүй бас санхүү эм хэрэгсэл хамгаалалт ариутгалын зүйлүүдээр дэмжлэг хангалтгүй бсан. ЭМийн салбарт хүний нөөцийн зох/б-уулалт муу.Эмнэл им

0  |  0

Top