Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний 57 тохиолдол шинээр батлагдсан байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1063 боллоо.
Сануулахад, ЭМЯ, ХӨСҮТ-ийн өчигдрийн 11:00 цагийн мэдээллээр 12,357 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан, дөрвөн өвчтөн, гэр бүлийн таван хүнээс халдвар илэрсэн юм.
Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд уг голомтоос үүдсэн халдварын тоо нэмэгдэж байна.
ХӨСҮТ-ээс өчигдөр мэдээлэл өгөхдөө Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдсэн голомтуудаас арванхоёрдугаар сарын 11-нээс хойш шинээр халдвар бүртгэгдээгүй гэж байсан юм.