57 тохиолдлын 55 нь Баянзүрхийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна /2020.12.23, 11:00 цаг/

Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусний 57 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг өмнө нь манай сайт мэдээлсэн. Тэгвэл ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа үүнийг баталгаажууллаа.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ болон бусад салбар лабораториудад  4134 сорьцод PCR шинжилгээ хийхээд 57 сорьц эерэг буюу халдвартай гарчээ.

Батлагдсан 57 тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтой холбоотой байна.

Тухайлбал, 43 тохиолдол нь өвчтөн, 9 тохиолдол нь сахиур, гэр бүлийн гишүүд 2, эмнэлгийн захиргааны ажилтан 2, энэ сарын 14-ний өдөр эмнэлгээс гарсан 1 иргэний сорьцоос тус тус халдвар илэрчээ.

 

Top