Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч буй цэгүүдэд шалгалт хийхэд зөрчлүүд илэрсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан.
Тэгвэл өнөөдөр /2020.12.23/ Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллээр уг асуудалтай холбоотой тайлбар өглөө.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын хэлж буйгаар сошиалаар гараад буй уг мэдээлэл нь “Нэг үхрийн эвэр доргиход, мянган үхрийн эвэр доргино” гэдэгтэй агуулга ижил зүйл гэлээ.
Тэрбээр "Иргэдийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс орон нутаг руу зорчуулах шийдвэр гарсантай холбоотойгоор тодорхой цэгүүдийг байгуулж, шинжилгээ авч эхлэх үед буюу сарын өмнө нэг цэг дээр сорьцоо шаардлага хангахгүй түвшинд авсан тохиолдол нэг удаа гарсан. PCR шинжилгээний сорьц хөлдсөн юм байхгүй, сорьц солигдсон асуудал гараагүй" гэв.