Баянзүрхийн эмнэлгээс 14-ний өдөр гарсан иргэнээс халдвар ИЛЭРЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусний 57 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 1063 боллоо. Дотоод дахь нийт халдварын тоо 600 болж байна. Үүнээс:

 

  • Улаанбаатар -274
  • Сэлэнгэ -217
  • Орхон – 25
  • Дархан- Уул – 45
  • Дорноговь – 32
  • Говьсүмбэр -4
  • Архангай - 3 тохиолдол  тус тус бүртгэгдээд байна.

 

Сүүлийн байдлаар батлагдсан 57 тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтой холбоотой.  Тухайлбал, 43 тохиолдол нь өвчтөн, 9 тохиолдол нь сахиур, гэр бүлийн гишүүн 2, эмнэлгийн захиргааны ажилтан 2, энэ сарын 14-ний өдөр эмнэлгээс гарсан 1 иргэний сорьцоос тус тус халдвар илэрлээ.

Top