Цагаан давааны хогийн цэгээс КОРОНАВИРУС илэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.

Өнөөдөр Цагаан давааны хогийн цэгийн ажилтнаас   PCR шинжилгээгээр коронавирусний халдвар  батлагдсан учраас тус хогийн цэгийг хамгаалалтад авчээ.

Түүнчлэн дүүргийн хог хаягдлыг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү тээвэрлэх үйл ажиллагаа  хийгдэнэ  гэв.

Сүүлийн 24 цагт батлагдсан 57 тохиолдлын 55 нь тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үүссэн голомттой холбоотой байсан юм.


 

Top