ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлыон талаар ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.12.24, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 11800 хүнд PCR шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэдсэн байна. Нэг нь Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор арванхоёрдугаар сарын 21-нд ирсэн иргэнээс илэрсэн. Ингээд Монгол Улсад зөөвөрлөгдсөн ирсэн тохиолдол 393 болж байна.
Таван хүн нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тэдний хоёр нь сахиур, хоёр өвчтөн, нэг нь ар гэрийн хавьтлын иргэн байна. Тус дүүргийн эмнэлгийн голомтод батлагдсан тохиолдол 136 болоод байна. Үүнээс хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн хүн 24 байна. Өвчтөнөөс 9 нь эмнэлгээс гараад эргэж ирсэн хүн байна.
Сүүлийн 24 цагт голомт гарсан аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
ШУУД ДАМЖУУЛАЛТ