QR код уншуулахын тулд Ebarimt аппликэйшнд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх шаардлагагүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

 

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлыон талаар ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.12.24, 11:00 цаг/

Өнөөдрийн хурлаар Ebarimt аппликейшн ашиглан QR кодыг уншуулах зааврыг танилцууллаа. Ebarimt аппликэйшн рүү ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэх хэрэгтэй аж.  COVID-19 цэс  рүү ороход QR код уншуулах хэсэг гарч ирэхэд QR кодыг уншуулна. COVID-19 цэсээр дамжуулан QR код уншуулахын тулд Ebarimt аппликэйшнд шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх шаардлагагүй аж.

Top