ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлыон талаар ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.12.25, 11:00 цаг/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 8863 хүнд PCR шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь БЗД-ийн голомтийн хүн байна. Үүнд өвчтөн хоёр, сахиур нэг, гэр бүлийн хавьтлын хүн байна. Улаанбаатар хот болон халдвар гарсан аймгуудад гарсан голомтод шинээр коронавирусний халдвар гараагүй.
Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1075 боллоо. Үүнээс зөөвөрлөгдөн ирсэн 393 тохиолдол байна.
Нийт өвчилсөн хүмүүсээс 584 хүн эдгэрсэн бол 482 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс 3 нь маш хүн, хүнд 6, хүндэвтэр 57, хөнгөн 416 байна.
Өнөөдрийн байдлаар халдварын тоо 611.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )