А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.25/ ээлжит мэдээллээ хийлээ 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 8868 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс зургаан хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварын давтан шинжилгээнээс илэрсэн. Өвчтөн хоёр, сахиур нэг, гэр бүлийн хамааралтай зургаан хүний шинжилгээнээс халдвар илэрлээ" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top