Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.25/ ээлжит мэдээллээ хийлээ.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн хоёр эмчээс шинжилгээгээр халдвар илэрсэн. Гэхдээ магадлах, баталгаажуулах шинжилгээ хийж байна гэв.
Тус эмнэлэг 600 гаруй эмч, ажилтантай. 324 эмч, ажилтнаас тандалт, урьдчилан сэргийлэх хүрээнд шинжилгээ авахад хоёр эмчээс халдвар илэрчээ.
Бусад 300 гаруй эмч, ажилтан болоод үйлчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн шөнөөс хийж эхэлжээ.