Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. \2020.12.26, 11:00 цаг\
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14227 хүнд PCR шинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрлээ. Үүний дөрөв нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хоёр өвчтөн, нэг сахиур, нэг гэр бүлийн хүн байна. Тус дүүргийн голомтод 146 хүн өвчилсөн байна. Үүнд эмнэлгийн ажилтан 27, гэр бүлийн гишүүд 27, өвчтөн 81, сахиур 22, хавьтал 1 байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүлэн, тандалт судалгаа, шинжилгээнд хамруулан хоёр дахь шинжилгээнд хамруулаад явж байна.
Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь Хавдар судлалын үндэсний төвд өчигдөр байсан хоёр тохиолдол батлагдсан. Энэ хоёр тохиолдол нь халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан. Нэг нь дээрх хоёр хүний ойрын хавьтал байна. Тус эмнэлэг дээр тандалт судалгааг өргөн хүрээтэй явуулж, ойрын хавьтлын 112 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусггаарласан. Хоёрдогч хавьтал болох 500-аад хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулаад байна. Урьдчилсан байдлаар 400-аад хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ голомтын тандалт судалгаа шинжилгээ үргэлжлэн явагдаж байна.
Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдсэн голомтуудаас өвчлөл бүртгэгдээгүй, өнөөдөр 15 дахь хоног нь болж байна. Өмнөх голомтын ойрын хавьтлын гэж тусгаарлагдсан хүмүүсийг хоног хугацаагаар нь ажиглалтаас гаргаад, үлдсэн 250 хүнийг өнөөдрөөс тусгаарлалтаас гаргаж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )