А.Амбасэлмаа: Баянзүрхийн эмнэлгийн голомтоос ДӨРВӨН ТОХИОЛДОЛ нэмж бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 14227 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс долоон хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Тэдний дөрөв нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос үүссэн тохиолдол байна, нийт 146 хүн халдварт өртсөн байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 15, гэр бүлийн гишүүд 27, өвчтөн 81, сахиур 22, хавьтал нэг байна. Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь ХСҮТ-ийн ажилтан бол тэдний ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ. Эмч, ажилчид халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан учраас халдвар авсан гэсэн урьдчилсан мэдээлэл байна. ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, ойрын хавьтал 112 хавьтлыг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа. Урьдчилсан байдлаар 400 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,082 болсон бөгөөд 711 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 362 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 53, хөнгөн 300 байна" гэж ярилаа. 

Top