Карго ачааны нислэгээр 34 иргэнийг Сөүлээс татан авлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 983 иргэн ажиглалтад байна. Цагааннуурын боомтоор шатахуун тээврийн 11 автомашин орж ирсэн. Эдгээрт шуурхай штабын зүгээс халдвар хамгаалал, тусгаарлалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. Орон нутагт буяны ажлаар явж байгаа иргэдийн асуудлыг бид тухай бүрт нь яаралтай шийдвэрлэж ажиллаж байна. Өчигдөр орой Сөүл хотоос карго ачаа ирсэн. Хэдийгээр ачаа ирж байгаа ч 34 иргэнийг мөн нислэгээр татаж авсан байгаа. Тусгаарлан ажиглах байр, шалган нэвтрүүлэх товчоо гээд нийт 5300 ажилтан улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна" гэлээ. 

Top