Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 14227 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс долоон хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Тэдний дөрөв нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос үүссэн тохиолдол байна, нийт 146 хүн халдварт өртсөн байна. Хоёр тохиолдол нь ХСҮТ-өөс батлагдсан, үлдсэн нэг нь ойрын хавьтлын иргэн байна. Нийт 112 ойрын хавьтлыг илрүүлж тусгаарласан" гэж ярилаа.
Түүнчлэн "Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1082 хүрээд байна. Үүнээс 711 нь эдгэрсэн. Өнгөрсөн хоногт л гэхэд 127 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны эмчиллгээнд шилжлээ. Харин 362 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 53 хүн байна" гэх мэдээллийг өглөө.