БАЯНЗҮРХ: “Алтан сан” хороолол дахь  цагдаагийн хамгаалалтыг буулгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Алтан сан” хорооллын 1/2-1609 тоотын хөл хориог цуцалж, цагдаагийн хамгаалалтыг буулгажээ.

Тус тоотын иргэдээс 14 хоногийн хугацаанд дахин халдвар илрээгүй бөгөөд энэ хугацаанд ХӨСҮТ-өөс PCR шинжилгээг 3 удаа давтан авахад сэжигтэй тохиолдол гараагүй байна.

Тиймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийг ажиглалтад шилжүүлжээ. Мөн тус тоотод батлагдсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой комиссын мэдэгдлийг хүргүүлж ажилласан гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.177) 2020 оны 12 сарын 27

Нэг болих орц хороололоор нь хаадаг байдалаа болих хэрэгтэй арайл болих бна одоо цагт байрны айлууд нэг нэгээр орж гардаг хэсдэг айл гэж байхгүй шдээ

1  |  1
Мон(202.179.24.102) 2020 оны 12 сарын 27

Монголчуудын хийж байгаа хорио, цээр, тусгаарлалт, дэглэм нэг тийм хариуцлагагүй оромдсон байдалтай байна. PSR шинжилгээ авч байгаа байдал, сорьцыг дугааржуулж тээвэрлэж, лабораторит хүргэж тээвэрлэх асуудалд ноцтой алдаа гаргаж байгаа нь энэ ажилд мэрэгжлийн бус хүн ажиллуулж байгаа юм шиг хэтэрхий хариуцлагагүй байна. ЭМЯам, ЭМийн сайд маш хариуцлагагүй байсан нь энэ бүхнээр тодорч байна. Эрдэмтэн мэрэгжлийн хүмүүс уулзалдаж зөвлөлдье гэхээр зугтаагаад байдаг тэр Мөнхсайхан гэгч нусгай бандийг цохиж унагаавал таарна. Эх орон аюулд орж ард иргэдийн амь нас яригдаж байгаа энэ үед ийм хариуцлаг

0  |  1
Top