ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. \2020.12.27, 11:00 цаг\
Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол өнгөрсөн өдрөөс 32 тохиолдлоор нэмэгдэж, 39 халдвар илрээд байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Арванхоёрдугаар сарын 26-нд нийт 14,646 шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 38 нь Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой. Үүнээс 31 гэр бүлийн хавьтал, таван өвчтөн, гурван эмч, эмнэлгийн ажилтан. Нийт тус эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдол 184 боллоо. Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Хавдар судлалын үндэсний төвд голомт үүссэн. Одоогийн байдлаар, коронавирусний халдвар гурван хүнд илэрсэн. Харин ойрын хавьтлын 80 хувьд хийсэн эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Улсын хэмжээнд нийт 656 дотоодын халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт 1121 тохиолдол батлагдаад байна. Өнгөрсөн хугацаанд 711 хүн эдгэрч, эдгэрэлт 63.4 хувьтай байна. Маш хүнд гурав, хүнд 7 хүн байна” гэсэн юм.