Хавдар судлалын үндэсний төв ирэх долоо хоногт гаднаас эмчилгээ, үйлчилгээ авахгүй гэж мэдэгдлээ. Одоогоор тусгаарлагдсан 134 өвчтөн, 71 сахиур байгаа тул эдгээр өвчтөнүүддээ эмчилгээ үйлчилгээгээ үзүүлнэ гэв.
Тус эмнэлгийн ерөнхий мэс заслын эмчилгээ, үйлчилгээ Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс заслын эмчилгээ үйлчилгээ Амгалан амаржих газар тус тус хэвийн явагдаж байгаа аж.
Өвчтөнүүдийн боолт, химийн эмчилгээ зэрэг нь харьяа дүүргийн эмнэлэг дээр хийгдэх юм байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тус эмнэлгийн халдвар илэрсэн гурван эмч, ажилтны ойрын болон хоёр дахь хавьтлуудыг илрүүлэх, гүнзгийрүүлсэн тандалт судалгаа хийгдэж байна. Эхний шинжилгээнүүд 80-90 хувьтай хийхэд одоогийн байдлаар халдвар илрээгүй байна гэж өнөөдөр мэдэгдсэн.
ЭМЯ-ны зүгээс Хавдар судлалын үндэсний төвд үүссэн голомтыг өндөр идэвхтэй байна гэсэн юм.