Коронавирусний халдварыг манай улс дотооддоо алдсан энэ үед дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаас мэдээлэл хүргэх зорилгоор ХБНГУ-ын Берлин хот дахь төрийн концерн эмнэлэгт ажиллаж буй Т.Хөвсгөлдалай хэмээх монгол бүсгүйтэй холбогдлоо. Түүний хувьд сүүлийн найман сарын турш тус эмнэлгийн Коронагийн тасагт ажиллаж буй сувилагч юм.
-Сайн байна уу. Маш их ачаалалтай ажлынхаа хажуугаар зав гаргаад манай уншигчидтай уулзаж байгаад баярлалаа. Та өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Би Берлин хотод амьдраад таван жил болж байна. Энэ хотынхоо Вивантис гэдэг Концерн эмнэлэгт мэс заслын тасагт ажилладаг байсан. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сараас эмнэлгийнхээ Ковидын тасагт шилжин ажиллаж эхэлсэн. Ковидын нэгдүгээр давалгаа Германд маш хүчтэй явагдсан. Иймээс эмнэлгийн ажилчид бид яалт ч үгүй энэ цар тахлын эсрэг хүчээ нэгтгэж ажиллах шаардлага гарсан.
-Герман улс коронавирусний цар тахалтай хамгийн үр дүнтэй тэмцэж байгаа улс орнуудын нэгээр нэрлэгдэж байгаа. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнх нь талаар дурьдаач?
-Маш олон арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа л даа. Заримаас нь дурьдвал, Герман улс нь Европын Төв банкнаас зээл авч, коронагийн үеэр тэг зогсолт хийж, эдийн засгийн хүнд асуудалд орж байгаа аж ахуйн нэгжүүддээ 5000 еврогийн дэмжлэг үзүүлж байна. Мөн цар тахлын үеийн эдийн засгийн алдагдлынх нь 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг аж ахуйн нэгждээ олгож байгаа. Цар тахлын улмаас ажиллах боломжгүй байгаа хүмүүст цалингийнх нь 68 хувийг өгч байна. Мөн онцгой бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилтнуудад хүүхдүүдийг нь харж өгөх тусгай төв нээж, ар гэрт нь онцгой анхаарал тавьж байгаа.
-Хөл хорионы хувьд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нэгдүгээр давлагааны үед эрсдэлтэй бүсээс Берлин рүү ирсэн хүмүүсээс ковидын шинжилгээ авч, 10 хоног тусгаарлалтад байлгаж байсан. Мөн шатахуун түгээх станц, хүнсний дэлгүүр, эмнэлэг болон зайлшгүй шаардлагатай үйлчилгээний газруудаас бусад олон нийтийн газруудыг хааж байсан. Харин одоо бол бараг ихэнх газруудынхаа хаалгыг нээсэн. Товчхондоо коронаг сөрж эхэлсэн гэх үү дээ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ л сахих ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж байна. Германд дэлгүүрүүд нээлттэй байгаа. Үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна. Ресторанууд нь ч ажиллаж байна. Гэхдээ рестораны үйл ажиллагааны журам дээр нэг зүйл хэлэхэд үйлчлүүлэгчдийг суулгахгүйгээр захиалгыг нь савлаад авч явах боломжийг олгож байна. Мөн сургуулийн хүүхдүүдийг маскийг нь зүүлгээд ангид нь зай барих тэмдэглэгээ хийж өгөөд хичээлүүдийг нь хэвийн явуулж байна. Дээрээс нь нэмж хэлэхэд, баяр ёслолыг тэмдэглэхдээ насанд хүрсэн хүмүүс (Хүүхдийн тоо хамаарахгүй) таваас дээшгүй тоогоор цугларч болно, оршуулгын ёслолд гадаа бол 50, дотор бол 20-иос дээшгүй хүн оролцож болно гэсэн журмыг Германд баримталж байгаа.
-Монголд тусгаарлалтын хоногийг 21 байлгаж байгаад энэ сараас эхлээд 14 хоног болгож байна. Одоо бол хатуу хөл хорио тогтоогоод8 15 чиглэлийн байгууллагаас бусдыг бүгдийг нь тэг зогсолт хийлгүүлээд байгаа л даа...
-Тодорхой хэмжээний хөл хорио бол энэ цар тахлын хувьд байх ёстой зүйл. Миний хувьд Монголд 21 хоног тусгаарлаж байгааг сонсоод их гайхаж байсан. Яагаад ийм олон хоног юм бол гэж. Сүүлд нь бодоод байхад, Монгол хүний сэтгэхүй европ хүний сэтгэхгүй өөр шүү дээ. Манайд Монголын ёс гурав гэдэг үг ч байдаг. Тэгэхээр монголчуудын хэнэггүй занг хазаарлах үүднээс хүчээр олон хоногоор тусгаарлаж байсан юм болов уу гэж бодох болсон.
Гэхдээ урт хугацааны хөл хорио яавч байж болохгүй. Хориод л байдаг, хориод л байдаг. Хорьсноороо корона багасахгүй. Балансыг нь тохируулах хэрэгтэй. Хүн болгон ухамсартай бай. Маскаа зүү. Гэр орондоо агаар салхи сайн оруулж бай. Болж өгвөл лифтэнд бүү суу. Шатаар сайн алхах хэрэгтэй. Халуун хоол8 ундаа сайн ид. Алкохолоос татгалз, тамхиа багасгах хэрэгтэй. Сэтгэлзүйн хувьд тайван амгалан бай. Бид энэ өвчнөөс эрүүл ахуйн дэглэм, зөв дадал зуршлаар салж чадна. Мянга хөл хорио тогтоогоод нэмэргүй. Хөл хориог үсрээд нэг сараас илүү хугацаатай байлгаж яавч болохгүй.
-Коронаг хэрхэн эмчилж байна вэ. Та эмнэлгийнхээ эмчилгээний арга туршлагаас ярьж өгөөч...
-Яг энэ вирусний эмчилгээ гэж дэлхийд гараагүй байгаа. Миний ажиллаж байгаа энэ эмнэлэгт бол чухал амин дэмтэй дархлаа дэмжих шингэнийг нэн түрүүнд хийж өгч байна. Мөн вирусээс болоод биед нь ямар нэгэн үрэвсэл өгчихсөн бол үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байна. Антибиотик хийж байна. Жишээ нь, ампицилин тарьж байна. Мөн цус нөжрөлтийн эсрэг эмчилгээ хийж байна. Түүнчлэн хүчилтөрөгчийн эмчилгээ болон бүр хүндэрсэн тохиолдолд хиймэл амьсгал залгадаг.
Мөн дээрээс нь Д витамин өгдөг. Мэдээж зай барих, маск зүүх, гарын ариун цэврээ сахих зөвлөмжийг байнга өгч байна. Эмчилгээний тал дээр ийм л байна. Нэмж хэлэхэд, сэтгэлзүйчидтэй хамтарч ажилладаг. Учир нь ковидын халдвар авсан хүмүүс маш их айж, сандарч, стресст ордог. Зарим хүмүүс амиа хорлох тухай хүртэл бодож эхэлсэн байдаг. Тийм болохоор бид сэтгэлзүйч эмч нартайгаа маш нягт хамтран ажиллаж байгаа.
-Монголд коронаг эмчлэхэд нэг хүнд дунджаар 6-7 сая төгрөг зарцуулж байна гэх юм. Германд коронагийн эмчилгээний өртөг хэр байдаг вэ?
-Яагаад ийм их мөнгө зарцуулагдаж байгааг хэлж мэдэхгүй юм. Магадгүй миний мэдээлэл дутаж байгаа байх. Үүнийг харьцуулж хэлж мэдэхгүй байна. Германд бол коронагаар өвчилсөн хүмүүст хийж байгаа ампицилин, дусал тариаг үсрээд долоо хоног хийж байна. Ерөнхийдөө энд хөнгөн өвчилсөн хүн эмнэлэгт тав хоног эмчлүүлээд гардаг. Бие муутай амьсгалын аппаратанд орж байгаа хүмүүс мэдээж олон хоног болдог. Германд бүх зүйл ЭМД-аар төлөгдөөд явж байгаа болохоор яг хэдэн төгрөг зарцуулж байгааг нь мэдэхгүй. Хувь хүний зүгээс бол Монголд арай л дэвэргэсэн үнэтэй эмчилгээ хийгдэж байна уу даа, гэж бодож байна.
-Коронагаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга “Маск зүүх” гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байна. Та маскны талаар бидэнд мэдээлэл өгөөч?
-Маскны зөв хэрэглээний тухайд гэвэл FFP2, FFP3 гэдэг стандартын маск шүүлтүүртэй болохоор коронагаас хамгаалж чадна. Энгийн маск ямар ч нэмэргүй. Энгийн гэдэг нь бидний зүүгээд байгаа нэг удаагийн маск юм. Нэг удаагийн маск бол мэс заслын маск гэж явдаг. Энэ нь бидний амнаас гарч байгаа шүлс нян бактерийг л халдварлуулахгүй гэсэн л хамгаалалт. Шүүлтүүргүй болохоор ковидоос хамгаалах боломжгүй. Гэхдээ хүн болгон нэг удаагийн маскаа зөв хэрэглээд дадвал тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой.
-Дэлхий даяар ковидын хоёрдугаар давалгаа эхэлсэн гэж зарлаад байна. Шинж тэмдгийн хувьд нэгдүгээр давалгаанаас ялгаа байна уу?
-Ялгаа байна. Сүүлийн үед шинж тэмдэг илрээгүй хүмүүсээс корона эерэг гарах болсон. Нэгдүгээр давлагааны үед зөвхөн шинж тэмдэгтэй хүмүүсээс л илэрч байсан.
-Коронаг дархлаа сайн байхад тусахгүй байх боломжтой гээд байгаа. Дархлаа дэмжихэд бид юуг анхаарах ёстой вэ?
-Дархлаа дэмжих хамгийн сайн арга бол нойр. Маш сайн амрах хэрэгтэй. Болж өгвөл дасгал, хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Дасгал хийхэд хүний цусны эргэлт сайжирч, эрүүл эсүүд сэргэж байдаг. Амралт, хөдөлгөөн, хоол хүнсэндээ сайн анхаарах нь чухал. Хүний дархлаа ямар байх нь хувь хүний өдөр тутмын хэвшлээс шууд шалтгаалдаг. Дархлааны дайснууд бол буруу зуршил, архи тамхины хэрэглээ, уур бухимдал байдаг. Тиймээс энэ бүгдээс болж өгвөл зайгаа барих хэрэгтэй.
-Ковидоор өвчлөөд эдгэсэн хүмүүст янз бүрийн шинж тэмдгүүд илэрч байна гэх юм. Энэ талаар...
-Ковидын халдвар авсан хүмүүс эдгээд сөрөг болчихсон байсан ч дараа нь толгой эргэх, амьсгал боогдох, ходоод гэдэс нь өвдөх, гүйлгэх гэсэн нийтлэг шинжүүд илрээд байгаа. Энэ өвчин судлагдсаар л байна.
“КОФЕГ ШАР ТОСТОЙ УУХ НЬ МАШ БУРУУ”
-Таны нэгэн бичлэгийг үзэж байхад кофег шар тостой уух нь маш буруу гэж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд манай бүсгүйчүүд шар тостой кофенд хошуурцгаах болсон л доо?
-Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст кофег задлах фермент байдаггүй гэсэн судалгаа байдаг. Кофе уухаар дотор муухайраад байна, зүрх дэлсээд байна гэж ярьдаг хүмүүс буй. Энэ бол уусан кофег чинь хоол боловсруулах эрхтэн маань задалж чадахгүй байна гэсэн үг. Мөн дээрээс нь шар тос хийчихдэг. Тэгэхээр хоёр задалж чадахгүй байгаа зүйлийг зэрэг хэрэглэж байна гэсэн үг. Энэ нь хүний хоол боловсруулах эрхтэнийг гэмтээж эхэлдэг юм байна. Үүний улмаас элэг цөс өтгөрнө, цөсний чулуу үүсдэг байх нь.
-Шар тосыг хүний бие задалж бас чаддаггүй хэрэг үү?
-Мэдээж зохистой хэрэглээний талаар л энд ярьж байгаа юм шүү. Ер нь бол лактоз гэж ярьдаг. Энэ нь сүүнд агуулагддаг нэг төрлийн сахар. Энэ сахарт үл зохилддог биетэй хүмүүс гэж байдаг. Энэ нь Ази хүмүүс юм. Тэгэхээр монголчууд бидний биед сүү, сүүн бүтээгдэхүүн шингэх нь харьцангуй тааруу. Ийм хүмүүс тараг уух, сүү уух, зайрмаг идсэний дараа биед нь нэг шинж илэрнэ. Гэдэс нь эвгүйрэх, өвдөх, гэдэс дүүрэх шинж тэмдэг сүү хэрэглэсний дараа илэрдэг. Лактоз биед таарахгүй ингээд яваад ирэхээр тухайн хүний биед үрэвсэл эхэлдэг юм байна. Ходоод гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл, төрөл бүрийн идээт буглаа үүсэх магадлалтай байдаг. Жишээ нь,хатгааны үед хүний уушиг үрэвссэн байдаг. Энэ үед халуун аарц, сүүн бүтээгэдхүүн хэрэглээд ирэхээр үрэвслийг улам сэдрээдэг. Тиймээс ханиадны үед болж өгвөл сүү цагаан идээнээс татгалзах хэрэгтэй.
-Ханиад хүрэхээрээ халуун аарц буцалгаж уудаг монголчуудад маань таны ярьж байгаа наад зүйл их л хачирхалтай санагдаж байгаа байх?
-Миний хувьд энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор ингэж яриад байгаа юм. Би 2010 онд Африкт очлоо. Маш их халуунд миний хоолой өвдөөд л яваад байлаа. Тэгээд тэнд нэгэн Америк эмчид үзүүлэхэд надаас юу идэж ууж байгааг минь асуулаа. Би “Өглөө сүүтэй смүүти уудаг. Мөн орой унтахдаа тараг уудаг” гэдгээ хэллээ. Тэгтэл намайг тэр эмч “Цагаан идээгээ зогсоогоод үз” гэсэн. Би заасан хугацаанд цагаан идээгээ хэрэглээгүй. Тэгээд миний хоолой эдгэж, зүгээр болсон. Сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэхээ зогсоосноос хойш миний хоолойны ангени хөдлөхөө больсон. Мөн манай нэг судлаач найз нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс болон Ази хүмүүст цагаан идээг задлах фермент байдаггүй болохыг хэлж байсан. Манай анагаахын багш нар маань ч тэгж ярьдаг. Иймээс монголчууд маань миний энэ ярьсан зүйлээс авахыг нь аваарай.
-Маш ачаалалтай ээлжийн ажлынхаа хажуугаар монголчууддаа хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн таньд баярлалаа.
-Баярлалаа. Энэ дашрамд, Монголд суугаа хайртай аав, ээж болон намайг дэмждэг олон сайхан монголчууддаа баярлаж явдгаа хэлье. Зул сарын баяр болж байгаа энэ өдрүүдэд чимэглэсэн ганган гацуурны хажууд биш өлгөөтэй дусал, эм тарианы дэргэд зогсож байна даа, Хөвсгөлөө нь. Коронагаас хүн төрөлхтөн, хайртай та бүхэн минь хурдан чөлөөлөгдөөсэй. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 21 )
Тэр цагт монголчууд юун мах, жилийн дийлэнхийг аарц цагаа, таргаар л өнгөрөөж байсан. Гүй тэглээ гээд урт наслаад, өнгө зүс нь жавхаажаад байсан нь хаа байна аа? Энүүхэн 20-иод оны зургуудыг харж байхад энгийн иргэд нь ч, элит хүрээнийхэн нь ч өмссөн зүүснээрээ л ялгагдахаас тогооны бариул шиг пөөнийсөн хар амитад л байгаа биз дээ? Тэгэхээр аливаа зүйлд баримтгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хандах, дүгнэлт хийх гээд байдаг нь манай үндэстний мунхагийнх л гэхээс өөр тайлбарлах үндэслэл алга аа даа? Бид л мундаг, би л сайн гээд байхаас үүнийгээ батлаад харуулчих наад захын жишээ бидэнд алга.
Энэ сэтгэгдлүүдээс харахад монголчууд бид ямар мунхаг болох нь харагдана. Хужаа биш болох гэхдээ цаасан дээрх баримтыг хүртэл үгүйсгэнэ. Шинжлэх ухааныг үгүйсгэнэ. Монголчууд нүүдэлчин ахуйдаа хэзээ тэгэж аз жаргалаар бялхаад урт наслаад жаргаж үхэж байсан юм бэ? Жаахан баримттай халуурцгаа. Шинэ үеийн иргэншилд хөл тавихаас өмнө буюу 40-өөд оноос өмнө дундаж наслалт 45 хүрдэггүй л байсан шүү дээ. Ердийн шар, улаан бурхан, гэдэсний хижгээр монголчууд ялаа шиг үхэж байсан. Хүний хөгжил шалнаас доогуур. Бичиг үсэг, соёлын ойлголт байхгүй. Аль дундад зууны үеийнхээрээ л байсан биз дээ?
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Олон жил ШУ-ны лабарторт бэлдсэн вирус төгс болох шатандаа алдагдсан гээ биз дээ чухамдаа бол тантай яриах байх шүү хол л явахсан
Hudlaa naasan iim hydalch garuud baih gej
ingeed l hujaa tsustai gedgee notlood ugluu.Mongolchuud Delhiid uussen tsagaasaa l mah suu 2 hereglej irsen.Yahav bogino nasaldag baisan n mah suunees bish tsag agaariin ers tesees l boldog baisan baih.
худлаа бичсэн бна болио би эмч хүн
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Ху.жаагийн э.рлийз н.оход хуцахаас аргагүй ээ! Задалдаг фермент нь байхгүй юм чинь дээ!!! Монголчууд идээд б.аагаад Дэлхий дээр оршин тогтносоор байна даа
Ху.жаагийн э.рлийз н.оход хуцахаас аргагүй ээ! Задалдаг фермент нь байхгүй юм чинь дээ!!! Монголчууд идээд б.аагаад Дэлхий дээр оршин тогтносоор байна даа
Ху.жаагийн э.рлийз н.оход хуцахаас аргагүй ээ! Задалдаг фермент нь байхгүй юм чинь дээ!!! Монголчууд идээд б.аагаад Дэлхий дээр оршин тогтносоор байна даа
Ху.жаагийн э.рлийз н.оход хуцахаас аргагүй ээ! Задалдаг фермент нь байхгүй юм чинь дээ!!! Монголчууд идээд б.аагаад Дэлхий дээр оршин тогтносоор байна даа
Ху.жаагийн э.рлийз н.оход хуцахаас аргагүй ээ! Задалдаг фермент нь байхгүй юм чинь дээ!!! Монголчууд идээд б.аагаад Дэлхий дээр оршин тогтносоор байна даа
Ху.жаагийн э.рлийз н.оход хуцахаас аргагүй ээ! Задалдаг фермент нь байхгүй юм чинь дээ!!! Монголчууд идээд б.аагаад Дэлхий дээр оршин тогтносоор байна даа
Лактозыг хүн нас ахих тутам ходоод нь шингээж чадахаа байдаг. Жаахан хүүхэд багачууд цагаан идээг түлхүүхэн хэрэглэвэл зохино. Шар тосыг ерөөсөө дотроосоо хэрэглэх нь үр дүн муутай. Хуушуур гамбир хайрах хэмжээнд. Хамгийн гол нь гадуур түрхэж хэрэглэвэл өндөр ашиг тустай. Аарц, чацарганыг хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ер нь ямар нэг зүйлийг биед сайн гэж туйлшран голлон хэрэглэх нь маш мунхаг үйлдэл юм. Хүнс хоолоо аль болох баялаг байлга. Хэмжээг нь бүү хэтрүүл. Хоолоо шингээж заавал дасгал хийж хэвшигтүн.
Ямааны халуун аарц, сайхан , бууцагааны ориг ааруул, өрөм зөөхий, сарлагийн сүүний тараг зэргээ монгол хүн юм бол шингээнэ иднэ шүү дээ хужаа цустай хүмүүс л сүү шингээж чаддаггүй юм.
Сайхан тэнэг гар бн даа, өглөө смүүти уудаг, учраа олдоггүй. Сүүндээ биш, мөсөндөө л байнштээ
Гадаад хүмүүсийн идэж ууж байгаа тэр смүүти , йогурт тараг чинь Монголчуудын ууж иддэг сүү цагаан идээ биш шүү дээ. Дэндүү амьдралаас тасарч Европжсон хүн гуай. Бидний халуун аарц сүү чинь халуун чанартай юм. Монголд хэзээ ч кофе байгаагүй. Шар тостой кофе ч гэх шиг. Монголчууд харин туйлшрах эмгэгтэй нь үнэн.
mngolchuud heden zuunaaraa veiin ved ts.idee heregleseer irsen..tsever ts.idee shvv.tohiruulahni chuhal bh.odoo ved bid uursduu himiin ortstoi bvt.ih heregleed bgaashdee..
монгол хүний цус бусад хүний цуснаас өөр шдээ. хүний цус улаан байдаг монгол хүний цус цэнхэр байдаг!
Mongol hun buhend mah,tsagaan iddeg zadlah perment hangalttai bii.Tsag agaariin baidal hund nuluuldug bolohoor Ene emegteid tohioldson baihdaa.Mongol tsus uur shuu.