Хавдрын эмнэлгийн хавьтал 130 хүнээс ХАЛДВАР илрээгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.28, 11:00 цагийн байдлаар)

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр холбогдох лабораториудад 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эдгээрийн 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой хамаарч байгаа ба хоёр өвчтөн, найм нь гэр бүлийн хүмүүс байсан. Харин зургаа нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа эмч, сувилагч, ариутгагч нар байв. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын долоо дахь хоногт халдварт өртжээ.

Нийслэлийн БЗД-т гарсан томоохон дэгдэлт, голомттой холбоотойгоор нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 194 болж байна. Эдгээрийн 19 нь эрүүл мэндийн ажилтан байна. Их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эм зүйч 1, жолооч 1 байна. Гэр бүлийн гишүүдээс 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 гээд нийт 194 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 340 болж байна. Халдвар бүртгэгдсэн байсан бусад аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Кластер өвчний голомтод 666 хүн бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1137 боллоо. Үүнээс эдгэрсэн нь 711 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт халдвар авсан 416 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 356 хүн байна. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д 18 хүн байгаа. Хүнд 1, хүндэвтэр 1, хөнгөн 16 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 217 хүн байгаа. Маш хүнд 2,  хүнд 7, хүндэвтэр 55, хөнгөн 153 хүн байна. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчлүүлж байгаа. Бүгд хөнгөн байдалтай. Яармагт 160 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

Баянзүрх дүүргийн бүртгэгдсэн голомтод нийт 1585 хавьтал байгаа. Маш ойрын хавьтал 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээг өчигдөр хийсэн. Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Шинжилгээг үргэлжлүүлж хийнэ. Сүүлийн тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор ойрын хавьтал 82 хүнийг олж, өчигдөр шинжилгээ авсан. Энэ 82 хүнээс найман тохиолдол батлагдсан. 

Хавдар судлалын үндэсний төвийн ойрын хавьтал болох 130 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс авч байна" гэсэн мэдээлэл өглөө. 

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  •  Улаанбаатар -346
  •  Сэлэнгэ -217
  • Дархан-Уул -45
  •  Дорноговь -32
  •  Орхон -25
  •  Говьсүмбэр -4
  •  Архангай -3
     

 УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  • Баянгол дүүрэг -43
  • Баянзүрх дүүрэг -191
  • Чингэлтэй дүүрэг -18
  • Сүхбаатар дүүрэг -28
  • Сонгинохайрхан дүүрэг -31
  • Хан-Уул дүүрэг -27
  • Багануур дүүрэг -1
  • Налайх дүүрэг -1
     

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР

 

  • Баянгол - 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 20, 25-р хороо
  • Баянзүрх - 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороо
  • Сүхбаатар – 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо
  • Сонгинохайрхан – 1, 2, 5, 7, 8, 9, 13, 19, 24, 26, 29, 30, 36-р хороо
  • Хан-Уул – 4, 10, 16, 18, 20, 21-р хороо
  • Чингэлтэй – 6, 7, 12, 13, 14, 15, 16, 19-р хороо
  • Багануур - 4-р хороо
  • Налайх - 3-р хороо


 

Top