Сүүлийн 24 цагийн хугацаанд 8894 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.
Тухайлбал, "Баянзүрх эмнэлэг"-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 10 хүн, Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч зургаан хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр халдвар авсан буюу эмчлүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын тоо 28 боллоо.
Монгол Улсын хэмжээнд коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 1137 боллоо.
Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 666, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 416 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.
Биеийн байдал маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР