БЗД: Явуулын цэг эрсдэлтэй ОРОН СУУЦАНД очиж үйлчлэхээр боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Баянзүрх дүүргийн 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд нийт 19 цэгт иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 52930 иргэнийг PCR шинжилгээнд хамруулаад байна.

Мөн өнөөдрөөс эхлэн нэмэлтээр 18 шинжилгээний баг гарч, эрсдэл өндөртэй орон сууц, хорооллуудаар явж, шинжилгээ авахаар болжээ. 

Шинжилгээний багийнхан халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ажиллах тул явуулын цэг очсон орон сууцны хорооллын айл өрхүүдийг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
 

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс

Top