ШУУРХАЙ: Улаанбаатарт нэмж 38 тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. (2020.12.29, 11:00 цагийн байдлаар)

Арванхоёрдугаар сарын 28-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 14035 шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. 

Эдгээрийн 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хавьтлууд байна. Задалж хэлбэл, Баянзүрх дүүргийн голомтын хавьтал болсон 682 хүний гурав дахь давтан шинжилгээнээс 15 хүнээс халдвар илэрсэн байна. Сүүлийн үед халдвартай нь бүртгэгдсэн гэр бүлийн хамааралтай 10 тохиолдлын ойрын хавьтал 127 хүний шинжилгээнээс 17 хүнд халдвар илэрчээ. 

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтот халдварын тоо ийн 226 болжээ. Эрүүл мэндийн ажилтан 22, бусад гэр бүлийн хүмүүс болон өвчтөн, сахиур 204 хүн байна. Тодруулбал, гэр бүлээс хавьтал болсон 76, өвчтөн 91, сахиул 29, бусад хавьтал 8 байна. Эрүүл мэндийн ажилчдаас эмч 6, сувилагч 10, үйлчлэгч 4, эм зүйч 1, жолооч 1 халдварт өртжээ.

Хавдар судлалын үндэсний төвийн хавьтал болсон 126 хүнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь батлагдсан хоёр тохиолдлын нэгийнх нь гэр бүлийн хавьтал 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг 1 сувилагч байжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нэмэгдсэн 38 тохиолдлын 1 нь Цэргийн төв эмнэлэгт илэрсэн байна. Франкуртаас ирсэн онгоцоор ирсэн 1 зорчигчоос мөн халдвар илэрчээ.
 

 


 

Top