"Ideree’s Home Party" нэвтрүүлгийнхэн УОК-иос уучлал хүсэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Нэг зүйлийг хатуу анхааруулъя. Олон нийтийн сүлжээнд марзан хошин зүйл яриад байдаг олны танил хэсэг хүмүүс Улсын онцгой комиссын нэр барьж, найз нөхөдтэйгөө утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашиглаж, буруу хэрэглэж, марзаганаж байгаа бичлэг тавигдсан. Өвчин бол тоглоом биш. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ийм хүнд үед олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, ийм тоглоом шоглоом хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр зургаан нөхрийг шалгуулна. Хуулийн хатуу хариуцлагатай шүү. Олон хүний хөдөлмөр, өвчин зовлон туулж яваа хүмүүсээр даажигнах эрх хэнд ч байхгүй. Тэд амны хаалтгүй, тойроод суучихсан, их сонин үйлдэл гаргаж байна лээ. Дэг журамтай байна шүү" гэж анхааруулсан билээ.

Түүний хэлсэн нэвтрүүлэг нь "Ideree’s Home Party" нэвтрүүлэг байсан бөгөөд тус нэвтрүүлгийн оролцогчид дээрх мэдээллийн дараа Улсын Онцгой комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн, чирэгдэл учруулсандаа уучлал хүсжээ.

Энэ талаар тус нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсандаа "Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье. Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна" гэжээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэг (192.82.75.31) 2020 оны 12 сарын 31

Юун олны танил вэ.олны танил гэж хэлээгүй үгийг бүү нэмж оруулаад тэнэг залуусыг хөөргөөд бай.хэн ч танихгүй хэдэн залуус байсан гэж хэлсэн шүү дээ

0  |  0
Zochin(24.1.163.131) 2020 оны 12 сарын 31

Olnii tanil ch geh shig negiig ni ch tanihgui yum bnaa

0  |  0
Zochin(24.1.163.131) 2020 оны 12 сарын 31

Ene heden tolgoi hoosion yumnuudiig huuliin daguu arga hemjee avah heregtei shuu.Daraa daraagiin hogiin yumnuudad heregtei odoo ene hoshin shog inter ineeh yum yu ch ugui bolchihson

0  |  0
zochin(49.98.161.191) 2020 оны 12 сарын 30

soelgui buusn.d virus tusj uhvel tna ... uurusdiguu hen geed boldson durak .d ve ... ard tumnii haraal uzsen ene heden daravgar nuhud.g torgoj hariuthlaga toothoh heregtei

0  |  0
tt(66.181.177.149) 2020 оны 12 сарын 30

teneg zaluu

0  |  0
Lol (66.181.161.57) 2020 оны 12 сарын 30

Лалрын гөлөгнүүд

0  |  1
зочин (103.57.93.202) 2020 оны 12 сарын 30

уучлал хүсээд өнгөрөх гэж банйа уу гамшгийн хуулиар бүх хүмүүсийг торгох хэрэгтэй дээ тийм бүгд тэнэг байж болохгүй биз дээ

0  |  0
setgedel(64.119.25.133) 2020 оны 12 сарын 30

ed nar guilaa...harin ted korona g zugerr tawiad tuitsan nuhduud uuchlalt guisan uu....

0  |  1
Зочин(192.82.72.210) 2020 оны 12 сарын 30

Аа тэр нэг Сантий ч билүү нэг юм л юу ч чадахгүй соёлгүй нөхөр л гутаачлаа.! Яахавкзалуусын ийм хөнгөн комеди бх зүгээр шд. Тэр нэг гэр хорооллын сэтгэхүйтэй нөхөр л гутаачихсан даа. Тгд далийгаад явчих шиг болсон. Ер нь тоглоом тоотой нь дээр дээ!!!!

0  |  0
Эрдэнэ(64.119.24.120) 2020 оны 12 сарын 30

арчаагүй пизда ямар нь гадуур явж эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй байхад та нар нийлээд ууж идээд явж байгаа юм

0  |  0
Хүрэл(202.21.108.237) 2020 оны 12 сарын 31

Уг нь зүгээр л соёлтой funny байсан л даа.

0  |  3
Top