Хавьтал болсон иргэн "Тэнгэр плаза" төвөөр үйлчлүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

"Ачлахуй" өрхийн эрүүл мэндийн төвөөс өчигдөр арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд "Тэнгэр плаза" төвөөр үйлчлүүлсэн хүмүүсийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхааруулсан билээ. 

Тэгвэл тус төвд халдвар бүртгэгдсэн эсэх тухай Эрүүл мэндийн яамнаас “Тэнгэр плаза" худалдааны төвд ажилладаг хүнээс вирус илрээгүй. Хоёр дахь хавьтал тодруулах явцад тус төвөөр үйлчлүүлсэн иргэн байсан учраас анхааруулах үүднээс иргэдийг шинжилгээнд хамрагдахыг уриалсан гэж мэдээллээ. 

Шинэ жилийн баярын амралт үргэлжилсэн энэ өдрүүдэд зарим албан байгууллагууд эрсдлээс сэргийлэх үүднээс ирэх даваа гаригаас ажилдаа ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байх шаардлага, зөвлөмжийг тавьж байна. Иймд өнөөдөр, маргааш буюу нэгдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд шинжилгээ өгөх боломжтой газруудыг танилцуулъя.

1800-0119 дугаараас лавлаж мэдээлэл авахад,
 

  • Сонгинохайрхан дүүрэг - 36-р сургууль
     
  • Сүхбаатар дүүрэгт - 3-р сургууль
     
  • Баянгол дүүрэг - 47-р сургууль
     
  • Чингэлтэй дүүрэг - 50-р сургууль
     
  • Хан-Уул дүүрэг - 18-р сургууль
     
  • Баянзүрх дүүрэг - 14-р сургууль дээр тус тус шинжилгээ авч байгаа гэлээ. 

Баянзүрх дүүргийн шинжилгээний цэг 09:00 - 17:00 цагийн хооронд, бусад дүүргийн цэгүүд 09:00 - 13:00 цагийн хооронд ажиллах аж. Даваа гаригаас буюу нэгдүгээр сарын 4-ний өдрөөс шинжилгээ авах бусад цэгүүд ажиллаж эхлэх юм байна. 

 

Top