Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зүгээс Шаг, Хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайн замаар зорчиж байсан зургаан тохиолдол, 28 иргэнийг илрүүлж, бүгдийг нь түргэвчилсэн оношлуураар оношлуулж, Цогтцэций суманд “Дугант”зочид буудал болон Цагаан хадны Гурван байшинтад тусгаарлаж, зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.
Мөн гар дээрээс хууль бусаар архи зарж байсан таван зөрчлийг илрүүлж, 45 шил архи, виски хураан авсан.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас цааш хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс
Сэтгэгдэл ( 3 )
tusgaarlaltand oroh ni yaah ve. end tend yavj baij hulduj uheh vii darvaagaad daraa ni ontsgoi, tsagdaagiin alabruu buruugaa chihdeg shuu. altsagnaldaj baij uhetsgeevdee.
Хулгайгаар ирээд гэртээ тусгаарласан болоод шинжилгээ аваад бгаад л бна хариуцлага алга
Хулгайн замаар нааш цаашаа яваад байгаа бол хөдөө орон нутагт тархаагүй байгаа гэсэн баталгаа байхгүй л юм байна шинж тэмдэггүй халдвараа бие биедээ тараагаад явж байхыг үгүйсгэж болохгүй л юм хөдөө бол амны хаалт аягүй бол хэрэглэхгүй л байгаа даа