Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1242 болж, эдгээрийн 855 нь буюу 68,8 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан талаар ЭМЯ өчигдөр (2021.01.02) мэдээлсэн билээ.
Нийт халдвар авсан хүмүүсийн 85 нь буюу 6.9 хувь нь эрүүл мэндийн ажилтнууд байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул мэдээлэв.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр эдгээр эмч, сувилагч, эрүүл мэндийн батлагдсан тохиолдлуудыг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд түрүүчээсээ эдгэрч, ажилдаа буцаж оржээ.
Халдвар авсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудыг мэргэжлээр нь авч үзвэл,