Ховд аймагт очсон ХОЁР ХҮНИЙ шинжилгээ СӨРӨГ гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 03

Улаанбаатар хотод коронавирусний халдвар авсан сувилагч С-ийн нэгдүгээр хавьтагч болох Б, Т нар 2020.12.24-нд Ховд аймгийн Алтай суманд очсонтой холбоотойгоор өчигдөр (2021.01.02) Алтай сумын Засаг даргын захирамжаар нэгдүгээр сарын 5-ныг хүртэл тус суманд хязгаарлалт тогтоосон билээ.

Тус хоёр иргэний эхний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн нэг машинд хамт зорчиж очсон дөрвөн иргэний хариу сөрөг гарсан байна. 

Халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал Б, Т нар тухайн сувилагчтай хамт нэг гэрт амьдарч байгаад хөдөө явсан байжээ. Одоогоор Б, Т нарыг сумын эмнэлэгт тусгаарласан бөгөөд тэдний ойрын хавьтагч болох 55 иргэнийг олж тогтоон, гэрийн ажиглалт, хяналтад аваад байгаа аж. 
 

Top