БГД дэх зах, худалдааны төвийн 534 ажилтныг шинжилгээнд хамруулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 03

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс (2021.01.03) шинэ жилийн үеэр ажилласан худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна. 

Энэ хүрээнд Баянгол дүүрэг дэх зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгч болох 534 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. 

Тус дүүргийн тухайд Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 3 тоот албан бичгийн хүрээнд өчигдөр ажилласан Баянгол дүүрэгт байрлах “Барс- 1, 2”, “Хархорин” зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг 11:00 цагаас эхлэн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байна. 

Холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа талаар БГД-ийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top