Булганы Хутаг-Өндөр суманд зарим иргэдийг ТУСГААРЛАЖЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 03


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаар өчигдөр буюу 2021.01.02-ны 15:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Мөрөн чиглэлд зорчиж явсан коронавирусний халдвартай хүний ойрын хавьтал байж болох хүн дайран өнгөрсөн тул Гуртын гүүрний хяналтын цэгт ажиллаж байсан болон төлбөр хураах цэгийн ажилчид, тэдгээр хүмүүстэй дам хавьталд орсон байх магадлалтай хүмүүсийг гэрийн болон түр тусгаарлах байруудад тусгаарлан, хяналтанд авчээ. 

Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул энэ хугацаанд Сумын онцгой комиссоос холбогдох шийдвэр гарган, ажиллаж байна.

Иргэд, албаны мэдээллийг Шуурхай штабын 80137800 дугаарын утаснаас авч болно. Тухайн зорчигчид PCR-ын шинжилгээнд хамрагдсан байсан. Гэсэн ч иргэд алгуур хандалгүй, шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй, зочин урихгүй байхыг анхааруулж байна гэж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Онцгой комиссоос мэдээллээ. 

 

Top