Зах, худалдааны төвийн ажилчдын 50 хувийг ШИНЖИЛГЭЭНД хамруулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 03

КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж, тогтмол тандалт хийж байна.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд “Байгууллагад суурилсан идэвхтэй тандалт”-ыг зохион байгууулж байгаа. 

Энэ ажлын хүрээнд дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн газар, ДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, зах, худалдааны төвийн удирдлагууд хамтран ажил, үйлчилгээгээ явуулж буй 32 байгууллагын 5970 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа.

Цаашид НЭМҮТ-ийн КОВИД-19 өргөжүүлсэн тандалтын багийн зөвлөмжийн дагуу дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг долоо хоног бүр шинжилгээнд хамруулж, тогтмол тандалт хийх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинж(202.179.26.164) 2021 оны 01 сарын 04

Шинжилгээ бол зайлшгүй хийгдэх дэлхий нийтийн загвар. Харин тусгаарлалтын дэглэм бол улс орон бүрт зааьал баримтлах дүрэм журамтай хариуцлага шаардсан ажил мөн. Гэтэл манайд тусгаарлөлтын байрууд, эмнэлгүүд халдвар тархаах орчин болчоод байгаа нь ямар учиртай юм бэ? Засгийн газар, УОК, ЭМЯам юу хийгээд хаагуур яваад байнаа? Гол анхаарч ажиллах ажлын фронт чинь хаана вэ гэдгийг ойлгохгүй баймааргүйсэн. Эсвэл нөхдүүд төсөв, хандивыг нааш цаашаа болгох гээд хийх ёстой ажлаасаа анхаарлаа холдуулаад байна уу даа гэсэн хар төрж байна. Хэрэв тийм бол үтэр түргэн зайлцгаа новшнууд аа.

0  |  0
Top