ШУУД: 23 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

2021 оны 01 сарын 04

ЭМЯ-аас коронвируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2021.01.04/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 хүнээс коронавирус илэрлээ. Үүний хоёр нь 2020 оны арванхоёрдугаар сарын Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн, гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

Мөн хоёр тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан эмч, сувилагч байна.

19 тохиолдол нь Улаанбаатарт голомтлон гарч байгаа халдварын хавьтлууд болох ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, "Мөнххада" компанийн ажилчдын батлагдсан тохиолдлын гэр бүл Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой хөршийн гэсэн халдвар бүргэгдсэн байана.

Ингээд Улаанбаатар хотын голомтуудад батлагдсан тохиолдол 469 боллоо. Бусад аймгуудын голомтод халдвар бүргэгдээгүй.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(64.119.17.249) 2021 оны 01 сарын 04

ГААДААДААС ТЭЭВЭРЛЭЖ ОРЖ ИРЭЭД байна. НӨГӨӨ ЭРДЭН ДАРГЫН ХЭЛСЭН ЗҮЙЛ ЗӨВ БАЙЖ . ТЭГЖ ХЭЛЛЭЭ ГЭЭД ТҮҮНИЙГ БАРЬЖ ИДЭХЭЭ ШАХСАН БИЛЭЭ.

0  |  0
Top