Цэргийн төв эмнэлгийн ЭМЧ, СУВИЛАГЧ хоёроос ХАЛДВАР илэрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13621 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс Улаанбаатар хотод 23 хүнээс халдвар нэмж илэрлээ. Хоёр тохиолдол тусгай үүргийн онгоцоор ирсэн бол хоёр нь нь цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчаас илэрсэн. Харин 19 тохиолдол нь Улаанбаатар хотод голомтолсон халдварын хавьтлуудаас илэрсэн байна" хэмээн тодотголоо. 

Өнөөдрийн байдлаар халдварын 398 тохиолдол эмчлэгдэж байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал нь маш хүнд байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа 18 хүний биеийн байдал нь хөнгөн байгаа талаар мэдээллээ.     

Top