Өнөөдөр /2021.01.04/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Улсын Онцгой комиссоос Улаанбаатар хотод мөрдөгдөж буй хатуу хөл хориог 14 хоног сунгах саналыг оруулсан. Харин Засгийн газар хатуу хөл хориог нийслэлд 5 хоног сунгахаар шийдвэрлэв.
Коронавируст халдварын тархалтын эрчимтэй үе Монгол Улсад үргэлжилж буйг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдэгдсэн.
Коронавируст халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй хөл хорионы нөгөө талд нийгэм, эдийн засагт амаргүй нөхцөл байдал үүсэж буйг Шадар сайд Я.Содбаатар хүлээн зөвшөөрч байна.
Тийм ч учраас энэ сарын 11-ний өдрийг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөн хэрэгжүүлэх хугацаанд халдварын тархалт намжмал байвал цаашлаад Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, худалдаа, үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл барьж байна гэв.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй орон вакцинжуулалтаа эхлээд байна. Манай улс нийтийн дархлаажуулалт руу аль болох эрсдэл багатай хүрэх шаардлага байна. Нэгдүгээр улиралдаа багтаж эхний вакцинжуулалт эхэлнэ гэж тооцож байна. Гурав, дөрвөн чиглэлээр вакцин авахаар ажиллаж байна гэлээ.
Сэтгэгдэл ( 12 )
Вакцин дангаараа шийдэл болж чадахгүй шүү. Уханьд Хүнлэг ёсны хоол хүнсний бодлого яаравчлан авч хэрэгжүүлснийг бас судлах хэрэгтэй. Хулгайн малын махнаас эхлээд бузар буртаг юм их бий шүү.
Oligtoixon vaktsinaa zaxialchixaad daraa ni ingej xuts !!!Xaanaas ch yamar ch vaktsin xezee ch avaxaa medexgyi suuj baij ...
Yaravchlaachee, hangalltao ihiig av
Turgen oruulj irehgui bol heterhii ersdeltei. Ovchlood, uregdeed duusna shuu. Oorsdoo yuu ch buteej chadahgui baij. Vakzinii noloo 3-5 jild medegddeg gej zarlasan. Dekhiin sain uildveruud gargasan, batalgaatai bolood ulsuud avch hiilgeg baina.
Shatar saidiig ogtsruul aa, yamar namiin gishuudiin hural hiij bgaa bish, chadvar ni hurehgui bn sh dee, yadaj ooroosoo ichih nuurgui yum daa
Хамгийн сайн хамгийн үнэтэйг нь ав. Доор хаяж 3 сар харзана. Бусад орнуудад юу болох нуу. Бид цөөхүүлээ. эмзэг шүү. монгол хүний ген фондыг сүйтгэчихэв дээ. Тэрний оронд өвдөөд өнгөрсөн нь дээр шүү
Хөргөгчгүй гэх мэт өчүүхэн шалтаг заан муу вакцин оруулж ирэв дээ. Prizer зүгээр юм шиг байна шүү. Оросын вакцины талаар Украйны ерөнхийлөгчийн хэлсэн үгийг нэг харчихаарай. Их л эвгүй үг хэлсэн дээ
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад Спутник-5 вакциныг өртөгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлжээ
Орос вакцинаасаа өгье гээд байсан манайх тоохгүй л байгаа юу\n
Аль болох хурдан тархалтыг зогсоохын тул шууд тэг зогсолт хийх энэ хугацаанд голомтыг барьж тогтоох хэрэгтэй. Хөл хориог сулрууллаа гээд\n2-3 хоногын дараа ахиад хөл хорио гэж явмааргүй бна зг хэтэрхий сул шийдвэр гаргаж иргэдэд хохирол учруулж бна зоригтой шийдвэр гарга\n
Монголын төр үнэнхүү сул дорой, үлбэгэр дархлаагүй байгаа нь энэ нөхрийнхэлж ярьж байгаагаас тодорхой байна. Зүгээр л вакцин ирэхийг хүлээж байгаа УОК гэж байж болох уу та минь ээ
Хандивын хэдхэн вакцинааар бүгд дархлаажлаа юу