ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. \2021.01.05, 11:00 цаг\
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11581 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн байна. Тэдний 12 нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой. Мөн өвчилсөн сувилагчийн гэр бүлийн дөрвөн хүн. Бусад сүүлд бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтлууд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхны болон хоёр, гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 491 болсон.
Энэ хугацаанд бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод халдвар 817 болсон. Сүүлийн 24 цагт таван хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол 1308 боллоо. Үүнээс 884 хүн буюу 67.6 хувь нь эдгэрсэн байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийтдээ 413 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд гурав, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 хүн байна.
2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр коронавирус оноштой эмчлэгдэж байсан 76 настай, эрэгтэй хүн нас баржээ. Тухайн хүн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөчний судасний бөөгнөрөлтэй, архаг хууч өвчтэй эмчлэгдэж байсан. Энэ хүн коронавируснмий халдварт өртөөд ХӨСҮТ-д тав дахь хоног дээрээ эмчилгээнд байж байгаад нас барсан байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ