Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх гэж хэвтээд коронавирусний халдвар авсан өвчтөний тоо өсөн нэмэгдсээр, тэдгээрийн хавьтлуудын тоо ч халдварын тоог нэмсээр байгаа. “Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэдэг бол эмнэлэгт хэвтээд өвчин тусдаг цаг үе иржээ. Бүх л зүй тогтлын байрыг солиод, дүрэм журмыг зөрчөөд, дэлхий нийтийг цочоогоод байгаа энэхүү халдварын голомт нь тодорхойгүй тохиолдлууд ч нэмэгдэх болов.
Тиймээс коронавиурсний халдвараар өвчилсөн Иргэн О-тэй холбогдож биед нь ямар шинж тэмдэг илэрч, өөрчлөлт мэдрэгдэж байгаа талаар болон эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар ярилцлаа. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Таны биеийн байдал сайн уу. Анх халдвар авснаа мэдээд сэтгэл зүйн хувьд хэрхэн хүлээж авсан бэ?
-Өрөөнд халдвар илрэхээс өмнө айдас, түгшүүртэй байсан боловч хажуу орны хүнээс халдвар илэрсэн үеэс сэтгэл зүйгээ бэлдэж эхэлсэн. Ер нь бол хоёр л зам байсан. Илэрвэл даруй эмчилгээнд орох. Сохор азаар халдвар илрээгүй бол хэзээ хэлмэгдэхээ хүлээх. Халдвар авахгүй гэх найдвар байхгүй байсан. Нэг өдөрт 50, 60 хүнд халдвар илэрч байсан шүү дээ.
Сэтгэл зүйн хувьд тогтвортой, бодит байдлыг харж байсан болохоор үсээ угаагаад бэлдсэн шүү. Хажуугийн хүмүүс сэтгэл зүйн цочролд орж байгаа нь илт мэдрэгдсэн. “Би тусах ёсгүй” гээд итгэж чадахгүй, эвлэрч өгөхгүй байгаа нь харагдаж байв.
Шинжилгээний хариу хүлээх үедээ нэг эмэгтэй амандаа дуу аялан сэтгэлээ хуурч байсан бол нэг эмэгтэй нүдэнд нь нулимс цийлэгнээд уйлмаар байвч уйлж чадахгүй байгаа нь анзаарагдсан. Эмнэлгийн хонгилд үймж сандарсан хүмүүсийн дуу илт чангарч хоолой нь хяхтнаж бачуурсан өнгөөр хэн нэгнийг зүхэж, загнаж байгаа нь сонсогдсон. Нэг хүн бүр эмнэлгээс хүчээр дайрч гарах гэж түйвээсэн дээ.
-Халдвар авсны дараа таны биед ямар зовуурь, шинж тэмдгүүд илэрсэн бэ?
-Хоолой бага зэрэг ирвэгнэж, дотор муухайраад хаа нэг ханиасан. Хүн гэдэг цагаа тулаад ирэхээр их сонин зан араншин илэрдэг юм байна. Ханиах үед өрөөний хүмүүс огцом цочиж, бие биеэ эвгүй эвгүй харна. Өөрийн эрхгүй л сэрэмж, сэжиг илэрсэн тэр байдлаасаа өөрөө ч эвгүйрхэнэ. Амт үнэр мэдрэх мэдрэмжээ алддаг гээд байдаг боловч миний хувьд тийм зүйл мэдрэгдээгүй. Махан хоолонд дуршил багатай болчихдог юм байна лээ. Харин амттанд дуртай болсон. Биеийн халуун 35-36 хэмийн хооронд хэлбэлзэж байгаа. Ер нь коронаг шинжилгээгээр л илрүүлэхгүй бол жирийн ханиад юм уу даа гэж бодохоор л байна. Хүний биеийн дархлаанаас шалтгаалж хүнд, хөнгөн тусдаг байх.
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс Цэргийн төв эмнэлэгт ирэхэд орчин нөхцөл хэр ялгаатай байна вэ. Өдөрт хэдэн удаа цэвэрлэгээ ариутгал хийдэг вэ?
-Маш хол зөрүүтэй үйлчилгээг мэдэрсэн. Цэргийн Төв эмнэлэгт хогоо авах, хоолоо түгээх зэрэгтээ эмч нарын анзааргатай хянуур байдал, харьцаа хандлага нь огт өөр байсан. Орчны ариутгал ч сайн. Халдвар эндээс нэмэгдэхгүй байх гэж бодож байна.
-Эмч нарын ур чадвар, эмчилгээ үйлчилгээ хэр байна вэ?
-Эмч нар эхлээд хаалга тогшиж биднийг амны хаалтаа зүүсний дараагаар орж ирж даралт халуун хэмждэг. Зөвлөгөө, шинжилгээний хариу хэлэх гэх мэтээр үйлчилнэ. Дарамт өгөхөөргүй хэвийн найрсаг харьцаатай. Халдвар авсан хүний сэтгэл зүй гэдэг эмзэг шүү дээ. Янз бүрийн сэтгэл зүйтэй хүн байгаа учир эмч нарын итгэл, хүч өгсөн харилцаа гэдэг эмчилгээнээс илүү эм болдог.
-Цэргийн төв эмнэлэгт ирээд ямар, ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ. Найман сая төгрөгтөө дүйцэхүйц эмчилгээ байж чадах болов уу гэдэгт иргэд их эргэлзээтэй байгаа харагддаг?
-Эмчилгээний өртөгийг сайн мэдэхгүй ээ. Хоёр удаа компьюторт томографын шинжилгээ өгсөн. Уушгиний зураг авахад тарифыг нь харахад 270 мянган төгрөг юм билээ. Шээсний, цусны шинжилгээ ПСР шинжилгээ өгсөн. Миний хувьд өдөрт 15-18 ширхэг эм уудаг. Вирусний эсрэг эмүүд, ходоод хамгаалах эм, вит с, мөөгөнцөрийн эсрэг эм, хоёр төрлийн антибиотик, цус шингэлэх зориулалтаар аспирин ууж байгаа. Энэ ташрамд хэлэхэд нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн үзүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлж байгаа ч нийгмийн Даатгал төлж буй иргэд үйлчилгээгээ бүрэн авах эрхтэй байх ёстой.
-Та дүүргийн эмнэлэгт ямар өвчнөө эмнүүлэх гэж хэвтсэн бэ. Коронавирус архаг суурь өвчнийг сэдрээдэг гэж ярьдаг?
-Бөөрний үрэвслээр анх хэвтэж эмчилгээ хийлгүүлж байсан. Үрэвслийн үеийн зовуур арилсан. Хэн бүхэн өвддөг үрэвсэлт өвчнөөр эмчлүүлэх гэж ирээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс ковид гэдэг гоц халдвартай өвчин туссан даа гомдолтой л байна. Бөөрний үрэвсэл, бамбайн хордлого, үе мөчний өвчин, нойр булчирхайн үрэвсэл, харвалт, зүрхний шигдээс гэх мэт оношоор хэвтээд халдвар авсан хүмүүс олон байгаа. Эмнэлгийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, хамгаалалт муугаас болж хэлмэгдсэн омгийнхоны нэг болсон нь харамсалтай.
-Халдварын тоо улам нэмэгдэж байгаа энэ үед гэрээр эмчлэх горимд шилжинэ гэж яриад байгаа. Энэ нь хэр оновчтой шийдэл гэж та бодож байна вэ?
-Хөнгөн бол гэрээр эмчлүүлж болохоор санагдсан. Халдвар хамгааллаа сайн хийх л чухал. Мэдээллийн хэрэгсэлээр маш хүндэрсэн өвчтөнийг үргэлж харуулж нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, хүмүүсийг сэтгэл зүйгээр нь хэтэрхий боолчилж байх шиг санагдаад байгаа. Айдсын сэтгэхүйтэй хүн аливааг бодитоор онож харж чадахгүй. Төсөөлөл нь маш хурц хүн олон муу үр дагаварт хүрнэ. Ядаж анхаарал нь сул амьтан хэн нэгний золиос зууш болдог доо. Итгэл нь шалдаа буусан айдастай, дүрсхийсэн, гоморхсон, арга нь барагдсан ард олноо яалтай билээ.
-Эмнэлгийн хоол унд нь амт чанартай байна уу?
-Хоол нь хүрэлцээтэй ч чанартаа анхаарвал зүгээр л байна. Гэхдээ хүмүүсийн хэлээд байгаа шиг “нохойн хоол” ч өгөөгүй ээ. Би лав мөлжсөн яс юмуу түүхий цувдай өгөхийг хараагүй. Хоолоо барахгүй тохиолдол ч байна. Хүмүүст хоолны дуршил өөрчлөгддөг учраас л голж шилэх тал бий байх.
-Ард иргэддээ анхааруулж хэлэх зүйлс юу байна вэ?
-Ханиад томуу дэлгэрсэн үеэр халдвар ямар хурдан түгдэгийг бид мэднэ. Бид бүгдээрээ олон олон халдварын дунд анзааргагүйгээр энэ ертөнцөд амьдардаг. Гэхдээ КОВИД -19 бол гоц урхагтай, ухаалаг вирус. Хүндэрвэл аминд аюултай. Гэхдээ эндсэн хүнээсээ эмчлүүлж аврагдсан нь хувь илүү юм. Монголынхоо эмч, эмнэлэгтээ гүн гүнзгий итгээрэй. Гэхдээ Баянзүрх дүүргийн эмнэлэг биш шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 28 )
Erguu har malnuud naa cne tsar tahal teneg malnuud ingej engin haniad shg bodsn har gainuud ulam.tarhalt nemegduulj zolbintoj ywj bga bz
dulaarhaar bhgui bolchino harj bgaarai onoshligdson humuusin tal ni ergelzeetei . manaihanch holion bantan bolgishdee
odort 2 em vitaC tei uuj bn gesen dee. mongokchuudig aidast awtuultsan tarhi ugaalt. koronogui hunig koronitoi bolgood emchleed gargasan ni unen l bgad bgm da . bodwol emjilgeeni 1 huni 8 suuldee 10 boltson bsan ashig honirhol tsug yawaad bga
Odort 50-60 hun ovdoj bsn gehiii???!?
ИНГЭЖ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ БОЛ ДАРАМТЛАНА ЧАМАЙГ ОЙЛГОЖ БАЙНАА ХУРДАН ЭДГЭЭРЭЙ
Баянзүрх эмнэлэгээ уос аваачээ
Энэ эмнэлэгээ улс нь авч авраачээ арай дэндүү юм байлээ. Бараг өрөө болгон нь 20-50000 төгрөгийн төлбөртэй хийж бга эмчилгээ нь 09% натры, энап, витамин с, ампирин бараг хийсээр бгаад л эмнэлгээс гарсан арай аймаар
Баянзүрхийн эмнэлэг арай дэндүү зүгээр л мөнгө нүдэнд нь харагдаж ажилдаг ямарч чадваргүй эмч нараар дүүрсэн эмчилгээ оношлогоо үнэндээ муу арай дэндүү даварцан газар цэвэрлэгээ ариутгал хэлэх ч юм биш аав ээжийгээ 3 удаа хэвтүүлсэн ээжийг минь онош ч тодруулж чадаагүй алах шахаад хувийн эмнэлэгт очиж байсан
Ene xvnii xelj bgaa vnen bi bas end xebtej bna udurt 18arai bish gexed 13-14 em yyj bna xvn shvvmjilxeesee umnu ychiriig olj bai !!!!!
Баянзүрхийн эмнэлэг угаасаа эмнэлэг биш дэн буудал шиг л мөнгөний ажил хийдэг заваан газар.
Энэ ч ёстой сайхан бурлаадаа өдөрт 18 эм уухан бараг эмэндээ хордож үхэх юм бишүү одоо энэндээ итгэ гэж байгаа юм байхдаа ичихччгүй сайхан худлаа мэдээлэл бга\n
Ёстой худлаа хуцваа хэн нотлох юм бэ. Яаж ийж байгаа л худлаа мэдээлэл хийчих юмаа
BZD emnelegiig ulsad shiljuulmeer yum buhel buten heden myangan hun amtai duurgiin emnelegiig huvid ugnu gej yu gesen ug ve ter humuus yah bolj bn .odoo bgaa baidliig ni har ene bol luivar
15-18 эм ууна гэвэл элэггүй болох юм байна. ийм их эмийг элэг шингээж амжих уу. бараг архинаас дор санагдлаа
Манай улс энэ айхтар өвчнийг оруулахгүй бараг жил барьсан. Даанч зарим нэг нам, иргэд зориуд турхираад хил гааль, хорио тусгаарлалтын дэглэмийг сулруулаад, дээр нь иргэд нь тайвшраад хэнэггүй зан авир гаргаад дотооддоо алдсан шүү. Одоо тэгээд засаг төрөө болон бие биенээ зүхэж загнаад байх нь чухал биш дор дороо өөрсдөө гэрээсээ гарахгүй, гарсан ч дэглэмээ сайтар сахих нь чухал болоод байна шүү.
Энэ хүн бодит байдлыг үнэнээр нь бичжээ. Сэтгэл зүйгээ удирдаж төвлөрч чаддаг, ухамсартай, боловсролтой хүн бололтой.
Айлгах тактикаар өдөр бүр ажиллаад байгааг о хэлжээ
aschguidee edgesend chin. Tor zasagt itgech itgel al chediin ugui bolson,odoo tevchij chadachgui bid nar mal bischuu!!!
Энэ ярилцлага чинь төрийнхнөөс хамаагүй бодитой мэдээллийг өгч байна. Төрийнхөн мэдээлэлд огт менежмент хийж чадахгүй байна. Хав дарна, нууна, хаана. Тэр оршуулгаар тарсан халдварыг тас нуусан байгаан. Төрийн апарат яаж ингэж ажиллаж болдог юм бэ? Харин ч эсрэгээрээ яг ямар байдлаар халдвар тархсаныг нэгэд нэгэнгүй мэдээлж байж л иргэдэд бодитой мэдээллийг өгнө. Бодит мэдээлэлтэй бол бодитойгоор асуудалд хандана шүү дээ.
Маш ухаалаг мундаг хүн бн зөвөлгөө өгсөнд баярлалаа эрүүлийг хүсэё
Хөл хорио тавих сургаар л ихсээд, аргагүй л ухаалаг вирус юм
Маш сэтгэл өндөр эмэгтэй хүн байна шүү.Түргэн эдгээрэй!.Ухаалаг сайхан сургамж өгсөн таньдаа баярлалаа.
Хөөрхөн зохиочихож. Арга барилаа өөрчилж байгаа санаатай вм болуу даа. Аргаа барсан ажил ч гэмээр юм уу. Корона мрнголд огт байхгүй байсан. Дараа нь малнууд зөөж авчирсан. Тэгэж байгаад хариуцлагагүйгээсээ болж дотоодод алдсан. Тархсан. Сүүлдээ үхэж эхэлсэн. Цаашаа энэ янзаараа байвал аюултай эрсдэлтэй үхэлтэй байх биз. Өөрчлөлт хийж дорвитой арга хэмжээ авбал Хужаа нар шиг хумиад авна. Ганцхан хариуцлага чухал.
Ухаалаг иргэн байна
Коронаг гэрээр эмчилнэ гэдэг юу л бол уушгийг сүрьеэгээр өвдсөн хүний уушигииг соривжуулаад таталдуулаад болгочихдог гэж сонссондоо.эрэгтэй хүн үргүй ч болдог гэж сонссон үр дагавар хүндрэлтэй гэсэндээ тийм ч амар юм биш байгаа байлгүй дэлхий нийтээрээ чичирч байхад эмнэлэг эмчдээ л найдахаас өөр замгүй
хувийн сэрэмжтэй болоод хариуцлагатай байдал л аварна
Яахав дээ эмчлүүлж байгаа хүн магтахгүй бол болохгүй л дээ. Шүүмжилээд зуугдаж амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавих тэнэг Хүн хаана л байв гэж. БЗД ээс шилжиж орж ирсэн О гдг эмэгтэй л гхд ойлгомжтой болчих юм чинь
Hungun tussan humuusiig uhsenee hiij tomograft oruuldag bol bur 2 udaa shuu. Ulsaas mungu shaah gesen arga b.a Aygui bol neg udaa tomograft orohod 1say tugrug biz