Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт хийх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төв ажиллуулж, халдварын эрсдэлтэй иргэдийг PCR-ийн шинжилгээнд хамруулж байна.
Тухайлбал коронавируст “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан иргэний маршрутаар зорчсон, халдвартай иргэний ойрын болон дам хавьталд тооцогдсон, мөн халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн, халдвар авах эрсдэл бүхий орчин болон иргэдийн дунд явсан буюу өөрийгөө халдварын эрсдэлтэй хэмээн тооцож буй иргэд дээр шинжилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа юм.
Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанд баримтлан гэрээсээ гараагүй буюу олон нийтийн газраар зорчоогүй иргэдийн хувьд шаардлагагүй тохиолдолд дээрх шинжилгээний төвүүдэд очихгүй байх, халдварын эрсдэлд өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ оруулахгүй байхыг анхааруулж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
хувь хүний хариуцлагад найдаад нэмэргүй л болчихлоо. Одоо журмаа жаахан чангалж өх хэрэгтэй болуу
Анхааруулж байна гэхээр болчих уу. Сэлгүүцээд төрийн алба хаагчдын шаардлага биелүүлэхгүй байгаа хүмүүсийн автомашиныг номерийг нь хурааж, хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасах, жолоочийн эрхийг хасах, иргэдийг шууд тусгаарлах байр руу аваачин гарах зардлыг өөрсдөөр нь төлүүлэх зэрэг чанартай хөшүүргэ болох арга хэмжээ авч байж анхааруулга чинь хэрэгжинэ дээ.