“Ачтан” эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр  руу шилжүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

“Ачтан” эмнэлэг дээр КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг тусгаарлах байр  руу нүүлгэн шилжүүлжээ.

Тус эмнэлэг шинэ жилийн дараа нэгдүгээр сарын 4-ний өдөр  ажлаа эхлүүлэхээсээ өмнө 3-нд ажилтнуудаасаа шинжилгээ авахад есөн хүнээс коронавирус илэрснийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал  өчигдөр /2021.01.05/ мэдээлсэн.

"Ачтан" эмнэлэг нь нийт 134 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй. 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийг  хүртэлх хугацаанд тус эмнэлгийн  дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд  ажиллаж, үйлчилгээ үзүүлж  байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувь(202.179.26.164) 2021 оны 01 сарын 06

Хувийнх уу тэгвэл тэнд ямар ч хариуцлага байхгүй. Зөвхөн мөнгөнд боолчлогдсон хүмүүс л байгаа. Эмчилгээ арчилгаа 0.

0  |  0
Top