Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.06/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт 16377 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 41 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн, бусад аймагт бүртгэгдээгүй. Таван тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан, ХӨСҮТ-ийн эмч нар байна. Бусад нь голомтлон гарч байгаа халдваруудын хавьтлуудаас илэрсэн. "Ачтан" эмнэлэгт голомт үүссэн. Есөн хүнээс халдвар илэрсэн байсан. Тэдний гэр бүлийн, ажлын газраас нь халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар "Ачтан" эмнэлгийн голомтоос нийт 16 хүнээс халдвар илрээд байна. Бусад иргэдийг тусгаарлаад байна" гэлээ.
Түүнчлэн "Бусад тохиолдол нь "Тэнүүн-Огоо" компанийн хоёр жолоочоос халдвар илэрсэн. Мөн тусгаарлалтад байсан гурван жолоочоос халдвар илэрсэн. Мөн Үндэсний цэцэрлэгт хүлээрэнгийн хоёр ажилтнаас халдвар илэрлээ. Бусад нь хавьтлуудаас илэрсэн байна. Улаанбаатар хотод 527 боллоо. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1349 болж байна. Үүнээс 65.7 хувь нь эдгэрсэн байна. Үүнээс гадна ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэх мэдээллийг өглөө.