Сүүлийн 24 цагт коронавирусний 41 тохиолдол шинээр батлагдсаныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. /2021.01.06/
Тодруулбал, өнгөрсөн хоногт 16,377 хүнд шинжилгээ хийснээс Улаанбаатарт 41 хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Таван тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан, ХӨСҮТ-ийн эмч нар байна. Бусад нь голомтлон гарч байгаа халдваруудын хавьтлуудаас илэрсэн.
"Ачтан" эмнэлэгт үүссэн голомтоос өнөөдрийн байдлаар 16 хүнээс халдвар илрээд байна. Бусад иргэдийг тусгаарласан байна. А.Амбасэлмаа даргын хэлж буйгаар”Ачтан” эмнэлэг болон “Мөнххада” компанид үүссэн голомтын эх үүсвэр тогтоогдоогүй байгаа аж.